Яагаад салъя гэж бодох ёсгүй вэ?

love

Намайг 12 настай байхад аав ээжийг хуурсан юм. Удаан хугацааны маргаан, гомдлыг алгасан өгүүлвэл ээж ямартай ч ааваас салаагүй л дээ. Одоо тэд маань аз жаргалтай өвөө, эмээ болчихоод олон жилийн туршид бие биенээ л гэсэн сэтгэлээр амьдарч буй эхнэр, нөхөр хоёр болсон. Өөрийгөө тухайн үеийн ээжийнхээ нөхцөл байдалд тавьж үзэх, төсөөлөн бодохоос ч айдас төрөх боловч нэг л зүйлийг би баттай хэлж чадна. Тэр бол юу ч тохиолдсон нөхрөөсөө салахаар яарахгүй юм шүү гэдэг шийдвэр.

Чамайг ч гэсэн бүү яараасай гэж хүсч байгаа учир яагаад ингэх ёсгүй талаар нь хэдхэн зөвлөгөө хэлье гэж шийдлээ.

1. Асуудал түүнд биш чамд байж ч магадгүй
Хэрэв тийм бол чи нэгээс саллаа гээд байдал огтхон ч дээрдэхгүй. Ганц бие болсныхоо дараа өөр залуустай болзож эхлэхэд ч гэсэн түүнтэй тохиолдсон зүйл болохгүй гэх баталгаагүй шүү дээ. Гэр бүл болгонд тохиолддог энгийн асуудлыг хэт дэвэргээгүй байгаа?

2. Бүх зүйл түр зуурынх
Ингээд бодохоор аз жаргал ч гэсэн түр зуурынх гэж бодогдох боловч энэ үгийг зовлон дээр л түлхүү ашиглахыг зөвлөж байна. Та хоёрын яагаад ч шийдэж, эвлэрч чадахгүй байгаа асуудал нэг л өдөр дуусч таарна. Харин төгсгөл нь хэр хурдан ирэхийг шийдвэрлэх гол хүчний тал нь чи юм шүү.

3. Энэ амьдрал зөвхөн та хоёрынх
Саллаа гээд яг үнэндээ та хоёроос өөр хэн ч хохирохгүй. Сал гэж зөвлөж байсан найзууд, эргэн тойрныхон чинь ч гэсэн. Аз жаргалаа өөрөө хөөгөөд явуулчихсан юм шиг мэдрэмжийг амсахгүйн тулд шийдвэрээ сайтар тунгааж гаргаарай.

4. Хүүхдүүд
Кинон дээр гардаг даа. Аймшигтай дарамталдаг, зоддог, архичин аавтай учир хүүхдүүд нь “Ээж ээ, бүгдээрээ ааваас салъя л даа. Бид нар тэгвэл хамаагүй жаргалтай амьдарна” гэж хэлдэг? Хэрвээ хүүхдүүд чинь чамаас ингэж гуйж байгаа бол шийдвэр гаргахад илүү дөхөм болно. Гэхдээ тэд аавдаа одоо хүртэл хайртай бол, ирээдүйд ч гэсэн аавыгаа гэж хүндэлсээр байх шинжтэй бол дахин бодож үзэх хэрэгтэй юм байна, тийм үү?

5. Түүний орон зай
Ихэнх зүйл дээр нөхөр чинь чиний дургүйг хүргэдэг байх л даа. Байгаа байдлыг нь харахаар л очоод уурлаж хэрэлдмээр ч санагддаг байх. Гэхдээ орой болоод орондоо ороход түүний ханхар биш ч гэсэн дулаахан цээжинд нь тэврүүлж унтмаар санагддаг уу? Нөхрөө хажууд байхгүй л бол нойр чинь хүрэхгүй, ийш тийш тийчигнэдэг үү? Тэгвэл та хоёрт найдвар бага зэрэг ч гэсэн байна. Түүнийг юуг өөр хэн ч орлож чадахгүй билээ гэж бодоод үзээрэй. Тэр сайн ч, муу ч чамтай энэ олон жилийг хамт өнгөрөөсөн шүү дээ.

6. Гэрлэлт бол хайр, гэхдээ тоглоом биш
Хайрын жинхэнэ мөн чанарыг бодоод үзвэл цэвэр сэтгэл хөдлөл дээр суурилсан нь илт байдаг. Мэдрэмж, мэдрэмж, мэдрэмж. Гэрлэлт анх мэдрэмжээс үүдсэн ч гэлээ ирээдүйн амьдралаа хамт шийдэж эхэлснээс хойш хөдлөшгүй зүйл болон баталгааждаг. Тэгэхээр яасан ч яг одооныхоо сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй ээ гэсэн үг. Анх гаргасан шийдвэртээ үнэнч байхын тулд ядаж жаахан ч гэсэн хичээж, одоо төрж байгаа мэдрэмжийг хэсэг хугацааны дараа алга болчихож ч болох зуурдын зүйл гэдгийг ухамсарлах нь зөв шүү.

Салж болохгүй шалтгаануудын тэргүүнд хүүхэд ордог ч гэлээ зөвхөн түүнээс шалтгаалж өөрийгөө хорино гэдэг утгагүй зүйл. Харин анх дурлаж, хайрласан эр хүнээ дахин олж харахын тулд шийдвэрээ хойшлуулах нь байж болох хувилбаруудын нэг биш гэж үү? Өөрсөддөө боломж, цаг хугацаа олгоод үзээрэй.


Яагаад салъя гэж бодох ёсгүй вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex