Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис

woman_looking_compact.jpg.653x0_q80_crop-smart

Өдөр бүр бид хичнээн хортой найрлагатай бүтээгдэхүүн арьс, үс, хумсандаа түрхдэг гэж бодно?

2008 онд хийсэн Байгаль орчны ажлын хэсгийн (EWG) хийсэн анхны судалгаагаар фталат (phthalates), триклосан (triclosan), парабен (parabens), заар (musks) гэсэн 4 төрлийн химийн бүлгийн 16 төрлийн химийн бодисыг 20-иод насны өсвөр насны охидын цус, шээсээр илрүүлсэн байна.

Эдгээр химийн бодисуудад удаан хугацаагаар хордох нь эхчүүдэд нөлөөлж, ирээдүйд тэдний охидын эрүүл мэндэд таагүй үр дагавар авчирч болзошгүй ажээ. 2018 онд хийсэн судалгаагаар жирэмсэн үед фталат, триколсаны агууламж биед нь өндөр байсан эхчүүдийн охидын шилжилтийн нас нь эрт эхэлсэн болохыг тогтоогджээ. Судлаачид мөн гоо сайхны бүтээгдэхүүнээс парабены хэмжээ их авсан охид 9 наснаасаа эхлэн шилжилтийн нас нь эхэлдэг болохыг олж тогтоожээ.

Эдгээр химийн бодисууд бидний биед янз бүрийн байдлаар нөлөөлдөг. Тэдгээрээс зайлсхийхийн тулд та бодисуудын талаар мэдээлэлтэй байж шошгоноос уншиж сурсан байх хэрэгтэй.

1. Фталат (Phthalates)

Энэ бүлгийн химийн бодисыг ихэвчлэн хуванцар бүтээгдэхүүн зөөлрүүлэгч, хумсны будаг, арьс чийгшүүлэгч, анхилуун үнэртэн гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. “Үнэртэн” үүсгэхэд ашигладаг орцуудыг шошго дээр жагсаах шаардлагагүй байдаг тул фталатыг шошгон дээр ихэвчлэн оруулдаггүй.

Эрүүл мэндэд үзүүлэх аюул: Фталатыг аюултай хог хаягдал гэж үздэг бөгөөд агаар, усыг бохирдуулагч тоосонцор болон агаарт дэгддэг. Европт хориглосон, фталатын бүлгийн химийн бодис нь дотоод шүүрлийн эмгэг, хорт хавдар үүсгэгч гэдгээрээ алдартай бөгөөд олон тооны эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой байдаг. Фталатад удаан хугацаагаар өртөх нь нөхөн үржихүйн тогтолцоонд олон талын аюул учруулдаг. Жишээлбэл: ургийн төрөлхийн гажиг, эр бэлгийн эсийн ДНХ-ийн гэмтэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үргүйдэл гэх мэт

Үүнээс хэрхэн зайлсхийх вэ: Орц найрлагад фталат эсвэл анхилуун үнэр оруулаагүй бүтээгдэхүүнийг сонгох, эсвэл фталатгүй (phthalate-free) гэж зааж өгсөн бүтээгдэхүүн сонгох.

2. Парабенууд (Parabens)

Парабенс нь бактери, хөгц үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн бүх төрлийн арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний хадгалалт болгон өргөн хэрэглэдэг. Найрлагын жагсаалтад метил-, этил-, пропил-, изопропил-, бутилпарабен (methyl-, ethyl-, propyl-, isopropyl- and butylparaben) гэж шиг гарч ирнэ.

Эрүүл мэндэд үзүүлэх аюул: Маш бага парабен нь гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй бодис юм гэж дүгнэдэг боловч энэхүү тодорхойлолт нь бидний өдөр тутам хэдэн арван бүтээгдэхүүнээр дамжуулж байгаа байнгын өртөлтийг тооцоолоогүй болно. Лабораторийн судалгаагаар парабенууд нь бие махбодид эстроген дааврыг дуурайдаг болохыг тогтоожээ. 2004 оны нэг судалгаагаар хөхний хорт хавдтай 20 эмэгтэйн 19-ийнх нь хавдраас парабен бодис илэрсэн байна.

Үүнээс хэрхэн зайлсхийх вэ: Шошгон дээр “парабен агуулаагүй” (paraben-free) бүтээгдэхүүнийг хэрэглэх.

3. Триклосан (Triclosan)

Бактерийн эсрэг саван ба гар ариутгагчийн гол идэвхитэй бодис юм. Мөн Триклосан нь шүдний оо, хөлс дарагч, нүүр, бие угаах бүтээгдэхүүн болон батганы эмчилгээний бүтээгдэхүүнд бас байдаг. Олон тооны судалгаагаар жирийн хүмүүсийн хөхний сүү, цус, шээсэнд триклосаныг илрүүлсэн байдаг бол 2008 оны CDC судалгаагаар Америкчуудын 75 хувь нь биедээ триклосан байдаг болохыг тогтоожээ.

Эрүүл мэндэд үзүүлэх аюул: Хүмүүс, амьтдын биед удаанаар хуримтлагддаг нь батлагдсан Триклосан нь бамбай булчирхайн үйл ажиллагаа болон бусад дааврын системүүдтэй чухал холбоотой аж. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) болон АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын алба (FDA) хоёулаа триклосаны хэрэглээний аюулгүй байдалд үнэлгээ хийж байна.

Үүнээс хэрхэн зайлсхийх вэ: 2005 онд FDA нь “бактерийн эсрэг” гэсэн триклосан агуулсан саван нь энгийн саван болон халуун уснаас илүү үр нөлөөгүй болохыг тогтоожээ. 2016 онд FDA нь усанд хэрэглэдэг антисептик бүтээгдэхүүн (т.а. бактерийн эсрэг саван) дээр триколсан хэрэглэхийг хоригложээ. Гэсэн хэдий ч триколсаныг шүдний оо бүхий зарим брэндийн бүтээгдэхүүний найрлаганд байсаар байна.

4. Нитро- ба полицикл заар (Nitro- and polycyclic musks)

“Үнэртэн” гэсэн нэр томъёонд нуугддаг өөр нэг хорт найрлага нь заар эсвэл нитро- болон полициклийн заар юм. Эдгээр химийн бодисууд нь “анхилуун үнэр” -ийг агуулсан олон бүтээгдэхүүнээс олддог бөгөөд арьсанд шингэж, амьсгалж, биед шингээж авдаг.

Эрүүл мэндэд үзүүлэх аюул: Судалгаагаар заар нь арьсыг цочроох эсвэл харшлын урвал үүсгэдэг ба дааврын системийг тасалдуулж, хорт хавдар үүсгэх магадлалтай.

Үүнээс хэрхэн зайлсхийх вэ: нэмэлт үнэргүй бүтээгдэхүүнийг сонгох; байгалийн гаралтай анхилуун үнэр бүхий бүтээгдэхүүнүүд нь эфирийн тос зэрэг анхилуун үнэртэн орсон бүтээгдэхүүн сонгох

5. Формальдегид (Formaldehyde)

Сормуусны цавуу, хумсны цавуу, хумсны будаг, үсний гель: эдгээр нь формальдегидэд өртөх хэд хэдэн эх үүсвэрүүд юм. Формальдегид нь хувийн арчилгааны бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд ашиглагддаг.

Эрүүл мэндэд үзүүлэх аюул: Формальдегид нь зарим хүмүүст арьсны харшил, тууралт үүсгэдэг болохыг тогтоосон бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэгч гэж тооцогддог.

Үүнээс хэрхэн зайлсхийх вэ: Европ, Канадад формальдегид агуулсан бүтээгдэхүүнүүд анхааруулах тэмдэгтэй байх ёстой бөгөөд Япон, Швед улсад гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдаг.

С.Баяр

Эх сурвалж:  Environmental Working Group


Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex