Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ?

content_beleza_pecados_da_peleАрьс арчилгааны бүтээгдэхүүнийг ямар дарааллаар хэрэглэх нь зарим хүмүүст их ойлгомжгүй байдаг. Тэгвэл танд маш энгийнээр тайлбарлах энэхүү зөвөлгөөг уншаад нэг үзээрэй. Нэг л дүрмийг сайтар ойлгох хэрэгтэй. Шингэнээс өтгөн.

1. Нүүр цэвэрлэгч

Арьсаа цэвэрлэж амраах нь хамгийн гол алхам билээ. Олон төрлийн нүүр цэвэрлэгч бий. Хөөсөрдөг, тосон, усан гэх мэт. Гэхдээ тэр дундаа хамгийн үр дүнтэй цэвэрлэгээ бол давхар цэвэрлэгээ юм. Нэгт будгаа өөрт таарсан цэвэрлэгчээр арилгаж, хоёрт сайтар нүүрээ угаана. Ингэснээр будаг болон арьсан дээр цугларсан тоос шороог бүрэн арилгах ба арьс дараагийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад бэлэн болно.

2. Тонер

Тонер яг ямар үүрэгтэй вэ, ер нь хэрэгтэй юм болов уу хэмээн бодож байсан хүн олон байх. Тонерын ерөнхий үүрэг нь маш энгийн. Цэвэрлэсэн арьсандаа тонер түрхсэнээр дараа дараагийн түрхэх бүтээгдэхүүнээ арьсанд сайтар шингэхэд бэлдэж байна гэсэн үг юм. Орчин үеийн тонерууд арьсны pH түвшнийг тэнцвэржүүлэх, мөн бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй байдаг билээ.

3. Серум

Серум нь тонертой харьцуулбал илүү өтгөн мөн баяжуулсан бүтээгдэхүүн юм. Ямар арьсанд зориулагдсанаас шалтгаалан өөр өөр үр дүнтэй байдаг ба хэдэн өөр төрлийн серумыг давхарлаж хэрэглэж ч болно.

4. Нүдний тос

Нүдний эргэн тойрон дахь арьс нь хүний хамгийн эмзэг арьс. Иймээс 20 наснаас эхлэн нүдний тос түрхэж хэвшсэнээр нүд орчмын үрчлээснээс сэргийлнэ. Нүүрээ цэвэрлэхдээ арьсаа аль болох татахгүй байж, нүдний хүрээлэн буй арьсандаа тосоо ядам хуруугаа гулсуулах мэт зөөлөн байдлаар түрхэж шингээнэ.

5. Эмчилгээний төрлийн бүтээгдэхүүн

Хэрэв та ямар нэгэн хүчил эсвэл батганы эсрэг тос түрхдэг бол дээрх дөрвөн шатны дараа түрхэж болох юм.

6. Чийгшүүлэгч Тос

Гөлгөр сайхан арьсны нэн чухал нууц нь чийгшүүлэгч билээ. Тослог ч бай холимог ч бай бүх төрлийн арьсанд зориулсан чийгшүүлэгч байдаг ба өөрт тохирсныг олох хэрэгтэй. Чийгшүүлэгч нь хамгийн баяжуулсан, өтгөн бүтээгдэхүүн учраас дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн хамгийн эцэст нь бүрхэгч байдлаар түрхсэнээр бүтээгдэхүүнүүдийг арьсанд шингэхэд тусалж, дээрээс нь арьсанд чийгшил, нэмэлт тэжээл өгөх боломжтой.

7. Нарны тос

Ихэнх үрчлээс ба сэвх толбо нь нарнаас үүдэлтэй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол нарны тос түрхэх явдал юм. Наргүй бүүдгэр өдөр ч нарны тос түрхэх хэрэгтэй учраас өдөр алгасалгүй хэрэглэхийг зөвлөж байна.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.


Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ямар дарааллаар хэрэглэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex