Байгалийн антиоксидант цагаан гааны ид шид

Ginger-WallpaperЦагаан гаа хүний биед сайн нөлөөтэй шалтгаан нь gingerol буюу гинжол гэж нэрлэгддэг бодис цагаан гаад оршдогт байгаа юм. Энэ бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд энэ нь өвдөлт, хавдарыг намдааж өгдөг ба бие махбод дахь хортой бодисуудыг саармагжуулдаг байгалийн антиоксидант юм. Энэ нь мөн ямарваа төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулагч болж өгдөг. Ач тусууд

1. Ходоодны хүчиллэг шүүсийг тогтворжуулна

Хүчиллэг шүүс нь таны идсэн хоол, эсвэл таны биеийн онцлогоос үүсдэг. Зарим хүмүүс үүнд их өртөмтгий байна. Ходоодны шүүс нь өвдөлт өгөх, тавгүй байдлыг бий болгоно. Цагаан гаа нь хүчиллэг шүүсийг бууруулахад маш сайн тул цагаан гааны идэвхтэй бодисуудыг хүчиллэг шүүс бууруулах эмэнд өргөн хэрэглэдэг байна. Зарим судлаачид цагаан гааг өдөр бүр цай эсвэл хоол хүнсэндээ хэрэглэснээр хүчиллэг шүүсийг бүгдийг арилгаж чадна гэж үзжээ.

2. Бие махбодийн үрэвслийг бүхэлд нь багасгана

Үе мөчний үрэвсэл, архаг үрэвсэлт өвчтэй хүмүүс цагаан гаа тогтмол хэрэглэх нь маш тустай. Мөн бүх төрлийн гэмтлийн дараа үрэвслийг бууруулах зорилготой ашиглаж болно.

3. Хорт хавдрын эрсдлийг багасгана

Цагаан гааны хорт хавдрын эсүүдэд үзүүлэх үр нөлөөг эрдэмтэд судалсан бөгөөд судалгаагаар цагаан гаа нь химийн эмчилгээнээс илүү хорт хавдрын эсийг хурдан, аюулгүй бууруулдаг болохыг тогтоожээ. Химийн эмчилгээ нь эрүүл мэндэд олон талын сөрөг асуудал үүсгэдэг билээ.

Цагаан гаа нь бүдүүн гэдэсний болон гэдэсний үрэвслээс урьдчилан сэргийлж, биеийн эдгээр хэсгүүдийн хорт хавдрын эрсдэлийг бууруулах хүчин зүйл болдог.

4. Хоол боловсруулах ажиллагааг сайжруулдаг

Цагаан гаа нь ходоодны хямралыг үүсгэдэг хортой бактерийг устгах чадвартай байгалийн антибиотик тул дотор муухайралтыг намдаана. Мөн хоол боловсруулах үйл явцын салшгүй хэсэг болох шүлсийг цагаан гаа нь өдөөж өгдөг байна. Мөн жирэмсний хордлоготой үед цагаан гааг хэрэглэх нь дотор муухайрлыг багасгадаг сайн талтай.

5. Толгой өвдөлтийг намжааана

Цагаан гааны үрэвслийн эсрэг шинж чанар нь хүнд тохиолддог хамгийн түгээмэл тохиолдол болох толгой өвдөлтийг эмчилэхэд тустай. Олон төрлийн толгойны өвчин намдаах эмүүд нь үнэндээ өвдөлт намдаах эм бус харин үрэвслийн эсрэг эмүүд байдаг. Цаашлаад өдөр бүр цагаан гаа хэрэглэх нь толгой өвдөлтийг намдаахаас гадна мигрень өвчнийг зогсоох боломжтой гэдгийг судалгаа харуулжээ.

6. Жин хасна

Жингээ хасах нь олон хүмүүсийн идэвхитэй тэмцэл байсаар ирсэн. Бие махбод нь хуримтлагдсан өөх тосыг биеийн нэгэн мах бодь хэмээн үздэг тул үүнийг шатаахгүй байхыг хичээдэг. Хоолны дэглэм нь жин хасалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч таны жин таны генийн тогтоцоос бас мөн их хамааралтай байдаг. Тиймээс жингээ хасахын тулд бие махбодтойгоо ажиллах нь маш чухал бөгөөд цагаан гаа нь маш сайн дэмжлэг болдог байна. Цагаан гаа нь таны бодисын солилцоог хэвийн байлгадаг ба хоолны дэглэмийн үед таны бодисын солилцоо удааширдаг тул цагаан гааг хэрэглэх нь нэн тустай. Таны бодисын солилцоо удааширвал хоолны дэглэмээ зогсоосны дараа хассан жингээ эргүүлэн нэмэн магадлалтай байдаг.

7. Булчингийн өвдөлт, зовиурыг бууруулна

Өөр нэг түгээмэл хэлбэрийн өвдөлт бол ихэвчлэн дасгал хийснээс үүдэлтэй булчингийн өвчин юм. Судалгаанаас харахад цагаан гаа нь булчингийн өвдөлтийг бууруулахад тусладаг. Гэхдээ энэ нь булчингийн өвдөлтийг шууд намдаадаггүй бөгөөд харин өдөр бүр цагаан гааг хэрэглэх нь булчингийн өвдөлтийн түвшинг бууруулж, эдгэрэх хугацааг богиносгодог.

Дүгнэлт

Цагаан гааны ашиг тус маш их байгааг та олж мэдлээ. Үүнийг түүхий, чанасан, шинэхэн эсвэл хатаасан байдлаар хэрэглэсэн ялгаагүй үр дүнтэй байна. Цагаан гаа нь чихэрлэг тэгээд бага зэрэг халуун ногоотой амттай тул гурилан бүтээгдэхүүн, шарсан мах, жимсний салат зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Мөн ургамлын гаралтай цайнд шууд хийн хэрэглэхэд маш гоё байдаг шүү. Ингээд та ямар ч байдлаар цагаан гааг өдөр тутмын амьдралдаа хэвшмэл болгож чадвал эрүүл мэндийн маш чухал ач холбогдлыг харах нь байна шүү.

С.Баяр

Эх сурвалж: TODAY


Байгалийн антиоксидант цагаан гааны ид шид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex