Гэртээ бүтэн өнждөг амралтын өдрийнхөө өглөөний цайнд ямар нэг амархан мөртлөө амттай, өмнө нь туршиж үзээгүй юм хийж идмээр санагддаг даа? Шарвинтай шашлык тэр чинь яг мөн.
1. Найрлага:
400 гр гурил
700 мл сүү
4 өндөг
Давс, перец
Наранцэцгийн тос
80 гр шоо дөрвөлжин хэрчсэн чанамал хиам
1 хоолны халбага ногоон сонгино
1 хоолны халбага яншуй
80 гр үрсэн бяслаг
400 гр гурил
700 мл сүү
4 өндөг
Давс, перец
Наранцэцгийн тос
80 гр шоо дөрвөлжин хэрчсэн чанамал хиам
1 хоолны халбага ногоон сонгино
1 хоолны халбага яншуй
80 гр үрсэн бяслаг
2. Гурилаа саванд хийгээд дээр нь сүү, өндөг хоёроо нэмж шингэн, жижигхэн хөөстэй болтол нь хутгана. Давс, перецээ өөрийн амталгаагаар нэмээрэй. Тэрхүү шингэн зуурмагаа гурав тэнцүү хувааж аяганд юүлээд нэгд нь сонгино, яншуй хоёроо, хоёр дахьд нь чанамал хиамаа, гурав дахьд нь үрсэн бяслагаа хийнэ.
3. Дараа нь тосоо том хайруулын тавганд хийж плиткан дээр халаана. Гурван аягатай зуурмагныхаа нэгийг нь тал хүртэл нь (бүгдийг нь хийж зузаавтар шарвин хайрсан ч болно) хийгээд хайруулын тавгаа хөдөлгөх маягаар тараан, доод тал нь борлож хатуу болтол өндөр гал дээр хайрна.
4. Шарвингаа нөгөө тийш нь харуулж дээрээ байсан талыг нь хайрна. Энэ үедээ галаа багасгаарай. Хуваасан аягатай зуурмагуудаа бүгдийг нь энэ маягаар хайрч бэлэн болгоод тавган дээр давхарлаж тавина.
5. Бэлэн болсон шарвингаа сайтар хуйлж, 3 см-ийн зузаантай ороомгууд болгож хэрчинэ. Тэгээд модон шорондоо төрөл бүрээс нь нэг нэгийг сүлбэж шорлог бэлэн болно. Хэрвээ шор байхгүй бол чигчлүүрэнд нэг нэгээр нь сүлбэж зууш маягаар олгох ч боломжтой.
6. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй!