Миллениалууд юунд хөрөнгө оруулдаг вэ

4b9f9792d346c00ffd75579f6e70f87a

Миллениалын үеийн залуучууд насанд хүрч, бие дааж, шийдвэр гаргах чадвартай болсон. Тэдний санхүүгийн туршлага нь хувийн хадгаламжиндаа хэрхэн яаж хөрөнгө оруулахыг тодорхойлдог. Эдгээр хүмүүс интернетийн эрин үед өсч том болсон. Энэ нь тэдний амьдралын салшгүй хэсэг болсон юм. Үүний зэрэгцээ тэд 2001 оны хөрөнгийн зах зээлийн хямралын гэрч болж, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг даван туулж үлдсэн юм. Эдгээр эдийн засгийн гамшгийн үр дагавар нь энэ бүлгийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, тэдний санхүүгийн байдалд хандах хандлагад ихээхэн нөлөөлсөн. Ойрын жилүүдэд энэхүү санхүүгийн туршлагатай хүмүүс нь хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн яаж орохыг бид ажиглах болно.

Гэхдээ нэг чухал асуулт бол, тэдний энэ олж авсан санхүүгийн туршлага нь хөрөнгө оруулалтын салбар, хэмжээ болон аюулгүй байдлыг зөв сонгоход нөлөөлж чадах боловуу гэдэгт байгаа юм.

Эрсдэлд хандах хандлага

Миллениалууд наад зах нь эдийн засгийн хоёр ноцтой уналтын гэрч болсон юм. Санхүүгийн хямралын үр дагавар нь тэднийг боловсрол эзэмшихэд нөлөөлж, карьераа бий болгоход нь бэрхшээл учруулсан юм. Энэ бүхэн нь залуу хүмүүсийн үнэт цаасны зах зээлд итгэх итгэлийг бууруулсан байна. Судалгааны үр дүнгээс харахад залуу хүмүүс уламжлалт санхүүгийн хэрэгслүүдэд тийм ч тааламжтай ханддаггүй байна. Энэ нь учиртай юм.

Энэ үеийн ихэнх хүмүүсийн ой санамжинд эдийн засгийн хямралын үед эцэг эх болон бусад ойр дотны хүмүүс нь хадгаламжаа хэрхэн алдаж байсан тухай дурсамж хадгалагдаж байдаг. Хөрөнгийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хандлагаас үл хамааран миллениалууд асар их өр төлбөр, бага цалин, ажилгүйдэлтэй тулгарсан юм.

Эрсдэл -бол тэдний хамгийн дургүй зүйл.

Миллениалуудын амьдрал дахь шинэ технологи

Миллениалууд нь технологийн дэвшлийн эрин үед боловсрол олж хувь хүн болцгоосон. Тэд суурин утсыг яаж хэрэглэхийг санаж байгаа ч бага наснаасаа эхлэн шинэ технологийг эзэмшсэн ба энэ нь тэдний орчин үеийн амьдралд бат бэх суурилагдсан юм. Энэхүү техникийн шинэчлэлийн ертөнцөд залуучууд эргэж буцалтгүй орсон. Энэ нь миллениалуудыг орчин үеийн техникээр тоноглогдсон ертөнцөд хамгийн их зохицсон хүмүүс болгон хувиргасан юм. Хөрөнгө оруулалтын чиглэлийг сонгох шийдвэр нь залуу хүмүүсийн технологийн дэвшилтэд оролцох явдалтай нягт холбоотой юм. Тэд шинэ технологид хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Учир нь ирээдүй шинэ технологитой холбоотойг тэд ойлгодог. Хөгшин хүмүүс нь технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэж үздэг бол залуу үеийнхэн техникийг ойлгодог учраас өөртөө илүү итгэлтэй байдаг.

Краудинвестинг – хөрөнгө оруулалтын шинэ загвар

Хувьцаат краудинвестинг нь олон түмний дунд түгээмэл болж байна. Энэ нь миллениалчууд энэ төрлийн хөрөнгө оруулалтыг илүүд үздэгтэй холбоотой юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ихэвчлэн ашигладаг боловч бусад хөрөнгө оруулалтын салбарууд ч ашиглаж эхэлж байгаа. Краудинвестинг нь өөрийн хадгаламжинд эрсдэл учруулахгүйгээр бага хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болж хувирдаг давуу талтай юм.

Энэ төрлийн хөрөнгө оруулалтын арга нь хөрөнгө оруулалтын салбарт нэвтэрч байгаа боловч үнэт цаасанд хөрөнгө оруулахтай харьцуулбал олох орлогын хэмжээ нь бага юм.  Оруулсан хөрөнгөө эргүүлэн олоход урт хугацаа шаардагддаг. Гэсэн хэдий ч, энэ төрлийн үйл ажиллагааны эрэлт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалтын хөрвөх чадвар нэмэгдэх боломжтой юм.

“Ногоон” хөрөнгө оруулалт

Миллениалууд нь бусад үеийнхийг бодвол импакт-хөрөнгө оруулалт (нийгмийн салбартай холбоотой хөрөнгө оруулалт)-д илүү анхаарал тавьдаг. Тэд хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсрол, хүний ​​эрхийг хамгаалах зэрэг нийгмийн үзэгдлийг тэргүүлэх чиглэл гэж үзэж, тэдэнд ихээхэн анхаарал хандуулдаг. Энэ насныхны үеийн санхүүгийн идэвхтэй үйл ажиллагааны үеэр “ногоон” хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрнэ гэж үздэг. Залуучууд хөдөлмөрийн нөхцөлд анхаарлаа хандуулж, ёс суртахууны хувьд тогтвортой гэж үздэг компаниудад хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Миллениалчууд ирээдүйн тогтвортой байдлыг илүү үздэг. Тиймээс тэдний зарчим, ертөнцийг үзэх үзэлд тохирсон компаниудад л хөрөнгө оруулах болно.

Криптовалют

Төвлөрсөн бус санхүүгийн давуу талыг технологид дуртай энэхүү насны хүмүүс илүү үнэлсэн нь гайхмаар зүйл биш юм. Блокчейн технологид суурилсан үйлчилгээг анх үүссэн түүх, хөгжлийг нь ажиглаж өссөн хүмүүс их сайнаар үнэлдэг. Миллениалчууд нь дижитал хөрөнгийг илүүд үзэх хандлагатай байдаг бөгөөд уламжлалт санхүүгийн хэрэгсэлд итгэдэггүй. Энэ үеийнхэн блокчэйн технологид суурилсан төслүүдэд хөрөнгө оруулах нь криптовалютад мөнгө оруулахаас хамаагүй ашигтай ба эрсдэл багатай гэж үздэг. Криптовалютын бүх давуу талыг мэддэг ч тэд энэ бүс рүү гүнзгий ордоггүй хэвээр байна. Энэ нь тэдний эрсдэлээс зайлсхийх үзэлтэй холбоотой юм. Миллениалууд нь хөрөнгө оруулалтын шинэ загварыг олсон юм. Тэд энэ аргыг л өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломж гэж үздэг.

Дүгнэлт

Миллениалууд нь их амар бус үеийн төлөөлөгчид шиг харагддаг. Үнэндээ тэд бусадтай яг ажилхан юм. Тэд ирээдүйгээ бодож, тодорхой зорилгодоо тулгуурлан хөрөнгө оруулалт хийдэг. Технологийн дэвшлийн үед өссөн хүмүүс криптовалют, блокчэйн, краудинвестинг зэрэг бүтээгдэхүүнүүдийг сонирхож байгаа.

Ахмад настай хүмүүсээс ялгаатай нь энэ үеийн залуучууд баяжих хүсэлгүй байдаг. Мөнгө тэдний хувьд хоердугаар байранд байдаг юм. Тэдний хувьд нийгмийн асуудал, хүрээлэн буй орчны асуудал, хүний ​​эрхийг хамгаалах асуудал илүү чухал юм. Хүмүүсийн амьдралын ийм зарчим нь ихэнх компаниудыг огт өөр хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахад хүргэдэг.

Миллениалчууд нь хөрөнгө оруулалтын зах зээл дээр одооноос л идэвхтэй ажиллаж эхэлж байна. Цаашид удаан хугацааны туршид тэд хөрөнгө оруулалтын салбарт нөлөөллөө үзүүлсээр байх болно. Тэд үүнийг хэрхэн хийх вэ? Бусадтай адилгүй, гэхдээ л сайн хийнэ.


Миллениалууд юунд хөрөнгө оруулдаг вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex