Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг 61 дэх удаагийн “Грэмми” хөгжмийн наадам энэ оны хоёрдугаар сард болж өнгөрсөн.
BTS хамтлаг нь Грэммид оролцсон Өмнөд Солонгосын анхны уран бүтээлчид юм. Тэд Грэммигийн тайзан дээр шилдэг R&B цомгийн эзний нэрийг зарлаж байсан билээ. Тус хамтлагийнхны Грэммигийн тайз болон улаан хивсний ёслолд өмссөн хувцас АНУ, Лос Анжелес хотод байрлах Грэмми музейд тавигдах үзэсгэлэнд дэлгэгдэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, 62 дахь удаагийн Грэмми хөгжмийн наадамд нэр дэвших шилдгүүд арваннэгдүгээр сарын 20-нд буюу маргааш тодрох юм.
Zindaa.mn