Яах уу: Өөр бүсгүйн залуу чамайг “гуйгаад” байвал…

216271-675x450-flirtyguy

Яахаа мэдэхээ больтол эргэлзээнд оруулдаг нэгэн харилцааны талаар өнөөдөр ярилцъя. Чи нэг залууг найзаа гэж боддог ч эр хүнийх нь хувьд дажгүй гэж үнэлдэг. Түүнийг маш сайн мэднэ. Найз бүсгүйтэй гэдгийг нь ч бас. Гэтэл энгийн л нөхөрлөж байсан тэр залуу чам руу залгах нь гэнэт л ихсэж, уулзъя, кино үзье, болзоонд явъя гэж гуйгаад байвал яах вэ? Ядаж ганцаардсан сэтгэл чинь түүний уулзах саналд багахаан ч гэсэн тэжээгдээд байдаг…

Сөрөг шийдэл: Хамгийн түрүүнд түүнийг зэвүүцэж “Яаж найз бүсгүйгээ хуурч чадаж байна аа?” гэж бодно. Найз бүсгүй рүү нь утасдан хамаг хэргийг нь дэлгэж хайртай залууг нь хэчнээн өөдгүй эр болох талаар ховлоно. Эсвэл юу ч болоогүй мэт царайлж эерэг, зөөлөн хандлагыг баримтлана. Өөрөөр хэлбэл залууд өөрийгөө талтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. “Найз охин нь ямар ч онцгүй зан гаргасан болоод ингэж байгаа юм билээ?”. Тэр өөрт чинь дэндүү өрөвдөлтэй санагдах учир сэтгэлийг нь тайвшруулж, хэсэг уулзах талаар бодож эхэлнэ.

Эерэг шийдэл: Түүнээс найз охинтойгоо асуудалтай байгаа эсэх талаар нь асуух хэрэгтэй. Найздаа “Өөрт байгаа зүйлсийнхээ үнэ цэнийг мэдрэх” талаар багахан хичээл орсон ч болно. Ингэсэн ч тэр чамайг гэсээр л байгаа бол дургүй байгаагаа шуудхан илэрхийлэх хэрэгтэй. Тэр холбогдохыг хичээсээр л байвал фейсбүүкийнхээ найзаас устгах, дуудлагыг нь ор тас авахгүй байх зэргээр түр хугацаанд гүрийгээрэй. Түүнийг өөгшүүлж өдөр хоногийг бүү алд.

Яагаад ингэх ёстой гэж? Яагаад гэвэл чи ч бас эмэгтэй хүн. Тийм болохоор түүний найз бүсгүйн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Хайртай залуу чинь маргаанаасаа, гомдлоосоо болоод өөр нэгэн рүү залгаж, халамж, хайр эрээд байвал чамд ямар санагдах вэ? Түрхэн зуурын шохоорхол гэдгийг нь чи мэдэж байгаа шүү дээ.

Хайр хэнийг ч ялгалгүй ирдэг ч хүн бүрийнхийг хүлээж аваад байвал чиний үнэ цэнэ гэж үгүй болно. Хэдийгээр чи ганц бие, тэгээд халамжлуулж, хайрлуулахыг хүсч байгаа ч гэлээ бусдын босгосон амьдрал, өөр бүсгүйн залууг хэзээ ч битгий “аваарай”.


Яах уу: Өөр бүсгүйн залуу чамайг “гуйгаад” байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex