Жонсоны нэрэмжит улсын коллежийн доктор Жина Миролт болон Нью-Хэмпширын их сургуулийн эрдэмтэн Жон Спэрроу нарын явуулсан сүүлчийн судалгаа зургаан сартай хүүхдүүдийг эцэг, эх шигээ инээж сурдаг болохыг нь харуулав. Инээж сурах үйл явц зургаан сартайгаас нь эхэлж, нэг настайд нь дуусдаг байна.
Энэ хугацаанд хүүхдүүд байнга эцэг, эхийнхээ үйл хөдлөлийг ажигладаг аж. Энэ үйл явц хэрхэн явагддагийг 30 хүүхдийг ажиглалтад байлгаснаар ойлгож авчээ. Тэдэнд өдөр тутмын болон хийсвэр зүйлүүдийг харахыг санал болгож байв. Үүнээс өмнө эцэг, эхчүүд нь мөн энэ сорилыг давах ёстой байсан гэнэ. Тэгэхдээ тэд нүүрээ хувиргахгүй юм уу инээх ёстой байжээ.
Хүүхдүүд эцэг, эхээ инээж байхад нь маш анхааралтай харж байсан аж. Тэднээс үлгэр дууриалал авч байсан гэсэн үг. Ийнхүү эцэг, эхчүүд сэтгэл санааны байдал, үүнтэй холбоотой мэдээллийг олгодог найдвартай эх сурвалж болох нь тогтоогдов. Нэг настайдаа тухайн хүүхэд бие даан шийдвэр гаргах чадвартай болчихсон байдаг гэнэ. Инээдтэй зүйлийг ердийн зүйлээс ялгаж салгаж чадна. Мөн өөр нэг судалгааны ажил 18 сартай хүүхдүүдийг бусадтайгаа дохио зангаа, дуу авиа зэргийн тусламжтайгаар хошигнох чадвартай болдгийг харуулсан байна.
www.wikimon.mn