Сайхан хөлөө чи яаж эрхлүүлж болох вэ?

Хоёр хөлөө чи ханатал нь энхрийлж, эрхлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл чанга гуя, нүцгэн шилбэ чинь л чамайг зуны туршид алхах гишгэх тоолондоо халуухан харагдахад тусалж, богино хормойны цаанаас нүдтэй хүн бүрийн анхаарлыг татна шүү дээ. Хөлөө бүрэн ил гаргах хэмжээнд дулаарч амжаагүй ч өмнөөс нь бэлдээд эхэлвэл өдрийн температур 20 гарав уу, үгүй юу маргаашнаас нь шууд шилэн трикондоо орж чадна. Хөлөөрөө гангарахдаа бэлдээд!

1. Өгзөг, гуяны чангалах дасгалуудыг өдөр бүр тогтмол хий. Өглөө босонгуутаа, орой унтахынхаа өмнө, хайрттайгаа секс хийж байхдаа гээд боломж л олдвол 5, 10-аар нь хамаагүй хийгээд бай. Эрэгтэй дасгалжуулагч нар “Squat” буюу суултын дасгалыг зүгээр л бүсгүйчүүдийн өгзгийг харахын тулд их хийлгэдэггүй юм шүү. Тэд өөрсдөө ч бас энэ дасгалын хүчинд одооны галбирлаг хөлөө олж авсан гэдгээ нуугаад хэлдэггүй юм. Өдөрт 50 удаа хийхэд чи өөрийгөө араас нь хараад танихааргүй болно.

2. Чанартай оймс. Нейлонон материалтай чанаргүй оймсууд чийг татаж, хөлөнд эвгүй үнэр үүсгэж, арьсыг хэт зөөлөн болгох аюултай. Тиймээс цэвэр даавуун оймс сонгож байгаарай. Мөн пүүз, кетийг хөл нүцгэн өмсөж болохгүй. Хайран хөл!

3. Байнгын сонголт хар гуталнаасхх татгалзах нь ч бас чиний хөлөө хайрлаж байгаагийн нэг хэлбэр. Өнгийн цайвар гуталнууд хөлөнд чинь анхаарлыг илүү татаж өгнө.

4. Шүршүүрт орох тоолондоо хөлөө зориулалтын үрэгч чулуугаар үрж байгаарай. Илүүдэл үхэжсэн арьсыг гуужуулснаар хөлөнд эвгүй үнэр болон эвэр үүсэхээс сэргийлдэг. Сандааль өмссөн эмэгтэйн хөлийг хамгийн муухай харагдуулдаг зүйл бол эвэршилт биш гэж үү? Мөн хөл арчилгааны бүтээгдэхүүнүүдэд (“Foot scrub”, “Foot mask”) заавал мөнгө зараарай. Хөл нүүрний арьснаас ч илүү анхаарал татах нь байдаг. Жишээ нь: Секс хийх үеэр.

5. Чийгшүүлэлт. Гуужуулагч хэрэглэсэн, хэрэглээгүй аль ч тохиолдолд шүршүүр бүрийн дараа хөлөө тосоор хангаарай. Амархан хуурайшдаг учраас хөл үргэлж л чийгшүүлэгч тосон дунд булхаж байхыг хүсдэг. Харин гуужуулагч, тос хоёрыг хамтад нь нэг газраас аваарай. Тэр тусмаа бага зэргийн гаатай тос байвал зуны улиралд тохиромжтой.

6. Иргүй болсон татуургаас татгалз. Ир нь бага зэрэг мохсон л бол хэрэглэхээ больсон нь дээр. Ийм татуургаар илүүдэл үсээ аваад байвал хөлийн арьс хатуурч, хуурайшсан хэсэг нь арзайснаар тэжээлгүй, эрүүл бус харагдуулдаг.

7. Шилэн триконы дэлгүүрт ороод ганцхан хар трико авчихаад гардгаа боль. Цаана чинь ягаан, ногоон, уусалттай, хээтэй, полька, татуургатай, тортой гээд ямар олон төрлийн шилэн трико хөлөнд чинь зохих ёсны халамжийг үзүүлэхээр зохион бүтээгдсэн байна гээч? Ийм сайхан хөлийг нуух хэрэггүй ш дээ. 5 өөр өнгийнхийг лав аваад үзчих. Тэд бусад хувцастай чинь амархаан эв зүйгээ олоод зохьцчихно.

8. Шагайны гоёо. Шагайгаа нарийхан донжтой гинжээр гоёорой. Тэгээд л чиний шилбэ тэр чигтээ өмнөхөөсөө илүү гоёмсог харагдах болно. Өндөр өсгийт, намхан сандааль, үргэлж улт алин дээр нь ч зохино шүү.

9. Өглөө бүр кофе уудаг чинь ч бас чиний хөлөө эрхлүүлж чадах нэг хэлбэр. Кофе чанасан үрээ хаялгүйгээр гуяныхаа дотор хэсгийг долоо хоногт хоёр удаа үрж өгөөрэй. Энэ нь гуяны суларсан арьсыг чангална.

10. Зөөлөн үстэй хуурай сойзоор хөлнийхөө арьсанд тойрог маягаар иллэг хийхийг зуршлаа болгоорой. Ялангуяа гуя, шилбэнийхээ арьсны сул, цулцгар байдалд санаа зовдог бол. Тойрог маягийн иллэг нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг чангарахад нөлөөтэй. Орой киногоо үзэнгээ л үрээд байхад хангалттай.

11. Харин чи өөрийн сайхан хөлөө яаж эрхлүүлдэг вэ?

Сайхан хөлөө чи яаж эрхлүүлж болох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex