Яг л өөрийнхөө бодож явдаг, сэтгэлд нийцсэн, мөрөөдлийнхөө залуутай гэрлэж, үр хүүхэд төрүүлэн сайн сайхан өсгөнө гэдэг ирээдүйн төсөөлөл ихэнх бүсгүйчүүдийн дотор байдаг. Харин чи тэр залууг өөрийн болгохуйц жинхэнэ бүсгүй хүн болж чадсан болов уу? Одооноос өөрийнхөө цогцлоох тэр л сайхан гэр бүлийн талаар бодитоор мөрөөдөж эхэлцгээе!
Ирээдүйн нөхөртөө захидал бичсэнээр өөрөө өөртөө дүгнэлт хийж, юун дээрээ анхаарч, юуг сурч, олж авах хэрэгтэй байгаагаа тунгаахад чинь, хамгийн гол нь өнөөдрөөс яг дүрсэлж байгаа шигээ тийм гэр бүлийн эхнэр болоход өөрийгөө сэтгэлзүйн хувьд болон бусад талаар бэлдэж эхлэхэд чинь туслах болно.
Алхам 1: Ганцаараа байх цагаа энэ захидалд зориулж төлөвлө. Маргааш ч байж болно.
Алхам 2: Төсөөлөлдөө бэлтгэх цаг. Youtube дээр “Миний гэр бүлийн аз жаргал”, “Хань” зэрэг дуунуудаар, эсвэл бодол хөглөх төгөлдөр хуурын аясуудаар Playlist үүсгэж байгаад Google дээр “аз жаргалтай гэр бүл”,“happy family” гэж бичээд инээмсэглэл гэрэлтсэн гэр бүлүүдийн зургийг үзээрэй.
Алхам 3: Урдаа үзэг цаас хоёр тавиад өөрийгөө гэрлэсэн байгаагаар төсөөл. Дандаа л хийдэг зүйлийн чинь нэг байж магадгүй л дээ. Гэсэн ч өөрийнхөө мөрөөдлийн гэр бүлийн дүр зургийг дотроо буулгаж, нөхөртэйгөө, хүүхэдтэйгээ цуг ямар нэг зүйлийг хийж хамт байгаагаар ургуулан бодоорой. Нөхрийнх нь чам руу харах харц, хүүхдэдээ хандах хандлага нь ямар байна? Та нарыг танихгүй хүмүүс хүртэл хараад юуг мэдрэхээр байна вэ? Чи нөхрөө, бас хүүхдээ харах тоолондоо юуг мэдэрч байна? Ямар сэтгэл ханамж, тайвшралыг олж байна?”
Алхам 4: Одоо захидлаа эхлэ. Эхлээд өөрийнхөө тухай түүнд танилцуулж байгаа мэт бич. Гэхдээ намайг тэр гэдэг, тэдэн настай гэх мэтээр биш огт өөр зүйлээс эхлээрэй. Анх түүнтэй танилцаж байгаагаа төсөөлөөд тэр өдрөөс эсвэл бага насныхаа мартагддаггүй дурсамжаар эхлүүлж болно.
Алхам 4: Яг л төсөөлөлд чинь буусан тэр нэг сайхан эрд хандаж хараахан гэргий нь болж амжаагүй яваа залуу эмэгтэйгээс юуг хэлмээр байна, түүнийгээ л бичээрэй. Та хоёрын цогцлоох гэр бүл ямар байх тухай зураглал ч байсан болно.Хамгийн гол нь дотор нь нөхрийгөө хэрхэн дэмжих, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, сексийн харилцаа, гэрийн ажилд хандах хандлага гэх мэт зүйлсийн тухай оруулж өгөх хэрэгтэй шүү.
Алхам 5: Бичих болон унших явцдаа өөрийгөө нөхөрт гарахад бэлэн эсэх, гэр бүлийн амьдрал зохиоход юу хэрэгтэй байгаа зэргийг ойлгон тунгаагаарай. Үүнд л зорилго нь оршиж байгаа юм шүү.
Алхам 7: Харин эцэст нь энэ захидлаа нууж хадгалаад нөхөртэйгөө гэрлэж, тусдаа гарахдаа гаргаж уншиж үзээрэй. Яг л биелсэн байх вий.