Энэ жил Victoria’s Secret загварын шоу болохгүй

victorias-secret-modelsVictoria’s Secret-ийн толгой компани болох L Brands (Л Брэндс) сая пүрэв гаригт энэ жилийн загварын шоу нэвтрүүлэгээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Уг шийдвэр нь сүүлийн жилүүдэд болсон үйл явдалууд болон рейтинг нь буурч байгаатай холбоотой юм. “Victoria’s Secret-ийн маркетингийг өөрчлөх нь чухал гэж бид үзэж байна. Бид брэндийн байр суурийг хэрхэн яаж хөгжүүлэх, үйлчлүүлэгчдэд хамгийн сайн мэдээллээр хангах талаар бодож байна.” гэж Л Брэндс Санхүүгийн албаны дарга Стюарт Бургдоерфер шинжээч нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Анхны Victoria’s Secret загварын шоу 1995 онд цацагдаж байсан бол анх байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн жил тус шоуны хамгийн доод үзүүлэлттэй шоу болжээ.

Энэ шоу нь сүүлийн жилүүдэд махлаг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн гаргадаггүй, загварын шоундаа трансжендер моделиуд оруулдаггүй зэрэг олон олон маргаан олны дунд үүсгэж байгаа бөгөөд тэдний сүүлийн улирлын борлуулалт буурсан талаар өнгөрсөн Лхагва гарагт нийтэлжээ. Хэрэглэгчдээ ихэвчлэн Target, Kohl’s, American Eagle болон шинэхэн дотуур хувцасны бизнес эрхлэгчдэд алдсаар байна.

С.Баяр

Эх сурвалж: CNN Business


Энэ жил Victoria’s Secret загварын шоу болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.