Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн Колумын дуучин Шакира 10 жил үерхсэн найз залуугаасаа өнгөрсөн жил салсан билээ. Гэвч түүний салсан найз залуу Фернандо де ла Руа хуучин найз бүсгүйгээсээ 45 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд ханджээ. Учир нь “Амьдралын минь чухал он жилүүдийг үрсэн” хэмээн заргалдсан байна. Хамт байх хугацаанд Шакирагийн шоу менежерийн ажлыг үнэ хөлсгүй хийхээс гадна олон ашигтай саналаас татгалзаж байжээ.
Өнгөрсөн хугацаанд тэд 200 сая ам.долларын ашиг олсон, тиймээс одоо хөдөлмөрийн хөлсөө авах ёстой гэж шийдсэн учраас шүүхэд хандсан аж. Түүнчлэн Уругвай, Нью Йорк дахь байшингуудыг бас авах хүсэлтэй байгааг дурьдсан юм.
Фернандо де ла Руа Шакирад хайртай хэвээр, эргэж ирнэ гэдэгт найдаж хүлээж байсан ч Херард Пикегээс жирэмсэн болсон мэдээлэл гарснаар ийнхүү шүүхэд зарга мэдүүлсэн юм байна.
Г. Чимка Uls.mn