Өөдрөг хүмүүс илүү сайн унтаж амардаг

019

Өөдрөг хүмүүс илүү сайн унтаж амарч чаддаг болохыг АНУ-ын Иллинойс муж улсын их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны дүн харуулсан байна.

Уг судалгаанд 32-51 насны 3500 гаруй хүн оролцсоны дунд Алабама муж улсын Бирмингем, Калифорни муж улсын Оакленд болон Чикаго, Миннеаполис хотын оршин суугчид багтаж байжээ.

Судалгаанд оролцогчдын өөдрөг байдлын түвшнийг 10 зүйлээс бүрдсэн асуулгаар тогтоосон байна. Үүнд “Би ирээдүйгээ үргэлж сайн сайхнаар төсөөлдөг”, “Би цаашид ямар асуудал тулгарах талаар санаа зовнидоггүй” гэх мэт өгөгдөлтэй хэрхэн санал нийлж буйгаа 1-5 оноогоор илэрхийлэх ёстой байжээ. Түүнчлэн тэднээс таван жилийн зайтай хоёр удаа унтлагын чанар болон хугацааных нь талаарх мэдээллийг авжээ. Үүнээс гадна судалгаанд оролцогчдод нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн эсэх, унтахад бэрхшээлтэй байдаг эсэх хийгээд шөнө бүр яг хэдэн цаг унтдагийг нь судалсан байна.

Судлаачдын олж тогтоосноор, өөдрөг байдлын сорилд өндөр оноо авсан хүмүүсийн 78 хувь нь маш сайн унтаж амарч чадаж байсан бөгөөд тэд шөнийн цагаар 6-9 цаг буюу “хангалттай” хэмжээний нойр авж чадаж байжээ. Мөн тэдний 74 хувьд нойргүйдлийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй бөгөөд өдрийн цагаар бага нойрмоглодог болох нь ажиглагджээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайлангаас үзэхэд, Америкийн 3 иргэн тутмын 1 нь хангалттай хэмжээний нойр авж чаддаггүй бөгөөд нойр муутай байх нь архаг өвчнүүд тусах эрсдлийг улам нэмэгдүүлдэг байна.


Өөдрөг хүмүүс илүү сайн унтаж амардаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex