Ухаангүй дурласан ч мартаж болохгүй 2 зүйл

36

Дурлал бол зүйрлэшгүй амтат дарс. Хэтрүүлж уувал ухаанаа алдтал согтож мэднэ. Гэхдээ зүрхээрээ тэнгэрт хөөрөн ниссэн ч, оюун санааны маань өчүүхэн ч болов хэсэг газарт байж л байдаг. Сэтгэлээ дагах нь ихэвчлэн биднийг аз жаргалтай болгодог атал, дурлалд ч бас хэтрэх ёсгүй хил гэж байдаг аж. Дурлалаас болж бид ямар 2 чухал зүйлийг мартаж болохгүй вэ?

1. Гэр бүлээ мартах

Сүйт залуудаа төрсөн өдрөөр нь машин бэлэглэхийн тулд, ээжийнхээ цагаан сард зориулж хураасан бүх мөнгийг аваад үрчихсэн нэгэн “дурлалдаа хөлчүүрсэн” бүсгүйн түүхийг сонсч байлаа. Шинийн нэгэнд бууз ч үгүй сууж байсан ээж нь охин луугаа залгатал “Ээж ээ, та энэ жилдээ шинэлж яах юм бэ?” гэж хариулсан гэдэг. Итгэмээргүй байгаа биз? Цэвэр догдлолдоо хөтлөгддөг бүсгүйчүүд өөрсдөө ч мэдэлгүй хайртай залуугаа сэтгэл хангалуун байлгахын тулд, түүнээс илүү чухал хүмүүсийг умартаж орхидог. Эцсийн дүндээ тийм бүсгүйчүүд дурлалаа ч аварч үлдэж чаддаггүй нь бүр харамсалтай. Учир нь эрэгтэй хүн болздог бүсгүйнхээ “бүх юм” нь болсон гэдгээ мэдэрвэл, ялангуяа түүний хувьд аав ээжээс нь ч илүү байр суурийг эзэлж байгаагаа мэдвэл зугтаж эхэлдэг. Ямар ч бүсгүйд эр хүн олдохгүйн зовлон гэж үгүй. Харин эцэг эх хэмээх “бурхад” бидэнд ганц л заяадаг учир, бидэнд тэднийг эрэгтэй хүнээс доорд үзэх эрх байхгүй юм.

2. Өөрийгөө мартах

Дурлалаас болж өөрийнхөө үнэт зүйлийг, гоо сайхныг, ирээдүйг мартаж болохгүй. Танд чин сэтгэлээсээ хайртай ч гэж хэлж байгаагүй залуутай хамт байхын тулд, насан турш мөрөөдөж ирсэн ажлаасаа татгалзаж болохгүй. Таны төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй эрийг дуудлаа гээд, халуурч ханиалгаж байсан ч хамаагүй орноосоо босон очих ёсгүй. Түүнийг “Өнөөдөр уулзаж МАГАДГҮЙ” гэж хэлснийх нь төлөө тэр өдрийнхөө бүх чухал ажлыг цуцлах хэрэггүй. Өөрийгөө гаргуунд гаргах тоолондоо та хайртай хүндээ “намайг хүндлэхгүй байсан ч болно” гэдэг үгийг “хэлж” байдаг. Хамгийн түрүүнд та өөрийгөө хайрлаж, бусдын төлөө биш өөрийнхөө төлөө сонголт хийж чаддаг байх ёстой. Аз жаргалтай болохын тулд түүн лүү үргэлж өөрийнхөө хүслээр гүйж очих биш, харин хэний ч туслалцаагүйгээр аз жаргалтай байгааг тань хараад, тэр өөрөө таны гэрэлд татагдан хүрч ирдэг байвал ямар вэ?


Ухаангүй дурласан ч мартаж болохгүй 2 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex