“YG”-ийн гүнж Ким Жэни гэж хэн бэ?

16-095855-1827018625Солонгос улсын дуу хөгжмийн салбар маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Тиймдээ ч жил болгон сая сая залуус дуучин болохын төлөө өрсөлддөг. Тэр олон залуусын дундаас цойлж, дуучин болж, бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг амаргүй даваа.

Тэгвэл бид тэр бүхнийг давж дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй болоод байгаа бүсгүй болох “BlackPink” хамтлагийн дуучин Ким Жэни (Jennie Kim)-г та бүхэндээ танилцуулах гэж байна.

БАГА НАС

Тэрээр 1996 оны нэгдүгээр сарын 16-нд Сөүл хотод мэндэлжээ. Айлын ганц охин тэрээр есөн настайдаа “Waikowhai” сургуульд сурахаар Шинэ Зеланд улсыг зорьсон байдаг. Ийнхүү дунд сургуулиа төгсөөд “ACG Parnell Collage”-д элссэн ба сурч байх хугацаандаа K-Pop болон YG энтертайнментийн талаар сонсоод амжсан байна. Гэвч ээж нь түүнийг 14 настайд нь Флорида дахь сургууль руу хуульч юм уу, багш болгохоор явуулах гэж байсан ч Жэни ээждээ K-Pop дуучин болохыг хүсэж байгаагаа уйлан хэлж байжээ. Ингээд гэр бүлийнхэн түүнийг нь ойлгож Жэни 14 настайдаа төрсөн нутагтаа хөл тавьж байв.

Жэни ч YG энтертайнментийг шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тухайн жилдээ бэлтгэгдэгчээр элсэж байсан. Тэрээр “High Cut Korea” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

“Би багадаа маш ичимхий байсан. Шалгаруулалтын үеэр арай гэж л “Сайн байна уу ?” гэж хэлж байлаа. Тэр үед дуучнаар тэнцэж байсан ч явц дундаа рэппер болсон нь зүгээр гэж компанийн зүгээс үзсэн” хэмээжээ.

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

2012 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “YG”-ын албан ёсны сайт дээр “Энэ охин хэн бэ?” гэсэн гарчигтайгаар Жэнигийн зураг нийтэлж байжээ. Тухайн үед түүний нэр болон насыг нууцалж байсан. Жэниг олон нийт ихээхэн сонирхож байсан тул “Mystery Girl” хэмээн хочилж, түүний талаар маш олон таамаг гарч байсан бөгөөд нэр болон насыг нь аль хэдийн хайгаад олчихсон байсан гэдэг.

Ийнхүү 2013 онд Жэни G-Dragon-н “Black” хэмээх дуунд хамтарч хамгийн анхны гараагаа тавьж байсан. Тухайн үед түүний хөөрхөн царай, гэнэн хонгор төрх нэг хэсэгтээ л яригдаж байсан гэдэг шүү.

Харин 2016 оны зургадугаар сарын 1-нд Жэни YG-ын шинэ охидын хамтлаг болох “Blackpink”-ын гишүүнээр албан ёсоор сонгогдож байжээ. Тухайн үед хүмүүс Жэниг хамтлагийнхаа ахлагч болох байх хэмээн таамаглаж байсан ч YG энтертайнментийн зүгээс “Blackpink” хамтлагийг хамгийн анхны ахлагчгүй охидын хамтлаг болно хэмээн зарласан. Ийнхүү Жисү (Jisoo), Жэни (Jennie), Ружэ (Rose), Лиса (Lisa) гэх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны наймдугаар сарын 8-нд анхны дуу болох “Boombayah”-г гаргаж байжээ.

“Blackpink” хамтлаг асар их амжилтыг олж, хөгжмийн нэвтрүүлгүүдээс олон олон шагнал авч байсны нэг нь “Шилдэг Шинэ Охидын хамтлаг” шагнал юм.. Амтай болгон нь л “Blackpink”-ын гишүүдийн хөөрхөн царай, авьяас чадварын хослолыг шагшин магтаж байлаа.

Тэд дан ганц Солонгос улсдаа ч биш дэлхий даяар тэдний талаар алдаршиж байлаа.

Та “Ddu-Du Ddu-Du” дуу нь Youtube-д 1 тэрбум хандалт авсныг мэдсэн үү?

“Blackpink” хамтлагийг мэддэггүй залуус маань тэдний хэр амжилттай явааг энэ дуугаар л баримжаалах боломжтой юм шүү.

СОЛО АМЖИЛТ

2018 оны аравдугаар сарын дундуур Жэниг соло дуу гаргана хэмээх цуурхал шүтэн бишрэгчдийнх нь дунд газар аваад байлаа. Дан ганц Жэни ч гэлтгүй бусад гурван гишүүд ч мөн соло дуу гаргана хэмээгээд байв. Ийнхүү цуурхал ч үнэн болж таарч Жэни өөрийнхөө “SOLO” нэртэй дууг 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд цацаж шүтэн бишрэгчдэдээ том бэлэг барьсан юм.

Тухайн дуу нь цацагдсан дариудаа Солонгосын хөгжмийн чартуудыг болон “Billboard World Digital Songs”-ийг чартыг тэргүүлж, 24 цагийн дотор 40 улсын “Itunes”-ын нэгт жагссан бахархмаар амжилтыг гаргасан билээ. Мөн “Youtube” хуудаснаа 24 цагийн дотор хамгийн их хүн үзсэн Солонгос дуу болсон ба хамгийн хурдан 300 сая хандалт хүрсэн эмэгтэй дуучин болж чадсан билээ. Тухайн дуугаараа тэрээр эмэгтэй хүн биеэ даасан, ганцаараа байхдаа ч тодоос тод гэрэлтэж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон аж.

Мөн сонирхуулан хэлэхэд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд жил бүр зохион байгуулагддаг алдарт хөгжмийн фестивал “Coachella”-д хамтлагаараа оролцсон ба өөрийнхөө соло дууг тайзнаа толилуулсан юм. Жэни “Coachella”-гийн тайзан дээр гарсан хамгийн анхны Солонгос эмэгтэй уран бүтээлч билээ.

АЛДАРТ ХҮРЭВ

Жэни 2018 оны нэгдүгээр сард “Chanel”-ын нүүр царайгаар сонгогдсон. Ийнхүү тэрээр “Chanel”-ын маш олон арга хэмжээнд уригдаж дэлхийн хэмжээний алдартнуудтай нөхөрлөх болжээ.

Мөн Инстаграм хуудаснаас “2018 оны хамгийн их хайрлагдсан инстаграм хаяг” хэмээх шагналыг хүртсэн. Тэрээр 22.5 сая дагагчидтай билээ. Мөн тэрээр Инстаграм дээр хамгийн их дагагчидтай Солонгос эмэгтэй алдартан билээ.

Хүмүүс түүнийг ‘Human Gucci” буюу “Амьд Gucci” хэмээн хочилдог. Жэнигийн өмссөн Gucci-н хувцаснууд тэр дороо зарагдаж дуусдаг гэнэ шүү.

ХАЙР ДУРЛАЛ

Солонгосын хамгийн алдартай сайт болох “Dispatch” 2019 оны нэгдүгээр сарын 1-нд Жэни болон EXO хамтлагийн Каи (Kai) нар үерхдэг гэдгийг зарлаж байсан. Тухайн сайт нь жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд алдартай хосуудыг зарладаг ба уламжлал ёсоор зарласан хос нь Жэни болон Каи нар байсан юм. Тухайн үед EXO хамтлагийн шүтэн бишрэгчид ч гэсэн үнэхээр шоконд орж байсан. Мэдээ цацагдсанаас хойш удалгүй хоёр энтертайнментийн зүгээс ч тэднийг үерхдэг хэмээн мэдээлсэн билээ.

Тэднийг эерэгээр хүлээж авахаасаа илүү үзэн ядах хүмүүс илүү олон байв. Тэд хоёулаа “маш” алдартайгаас гадна олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан билээ. Хамгийн гол нь Жэни энтертайнменттайгаа хийсэн гэрээн дээрх үерхлийн хоригийг зөрчсөн явдалд олон нийт ундууцаж байжээ.

Хос хоёр маань сарын дараа салсан гэдгээ мэдэгдсэн. Харин шалтгааныг нууц хэвээр үлдээсэн байдаг.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: Жэни (Jennie)
Жинхэнэ нэр: Ким Жэни (Jennie Kim)
Төрсөн өдөр: 1996 оны нэгдүгээр сарын 16
Орд: Матар
Өндөр: 163
Төрсөн газар: Солонгос улс
Хамтлагт эзлэх үүрэг: Рэппер, дуучин
Жин: 50 кг
Цусны бүлэг: B
Инстаграм: @jennierubyjane

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

heart Айлын ганц хүүхэд.
heart “YG-н гүнж” гэх хочтой.

heart Хацар нь банш шиг болохоор “Mandukie” буюу баншхан хэмээн хочилдог.

heart Нийт 5 жил 11 сарын турш бэлтгэгдсэн.

heart Каи, Пума гэх хоёр гөлөгтэй.

heart Хобби нь зураг авах.


heart Red Velvet хамтлагийн Аирин (Irene)-тэй маш дотно.

heart Өөрийгөө маш хурдан дурлаж шохоорхдог төрлийн хүн гэж боддог.

heart Төгөлдөр хуур болон лимбэ хөгжмийг маш сайн тоглодог


“YG”-ийн гүнж Ким Жэни гэж хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Zzz Огноо: 5 December 2019 Reply

Tanai site in bngin unshigch bn ene korea hamtlag humuusiin tuhai medeelehgui bj.boldogguimu world star bol yahaw asia humuusin medeelel tawimaargui bn sanaliig huleej awna uu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex