“Чингис хаан” одон хүртэх THE HU-гийн тухай ДЭЛХИЙН ХЭВЛЭЛД

https___cdn.evbuc.com_images_74235941_264219902540_1_original#REVIEW: БРАЗИЛД СЕПУЛТЮРА, ГЕРМАНД РАММШТАЙН, АВСТРАЛИД ЭЙ-СИ ДИ-СИ,
ХАРИН МОНГОЛД 
“ХҮ” БАЙНА!

Австралийн хөгжмийн сайт ”Мөнгөн барс”-т гарсан Mitch Charlton хөгжмийн тоймчийн “The Hu” хамтлагийн “The Gereg” нэртэй анхны цомгийн талаарх тоймыг хүргэе.

Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд “Хү” байна!

Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тойнд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “Хү” хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм.

Эхнээсээ эцэс хүртлээ толгой савчуулахад хүргэх “Гэрэг” цомог нь хэмнэллэг сор туурвил мөн.  Дэвслээ цохилго нь цомгийн ноён нурууг босгож, харин дорнын аялгуу нь эл хөгжимлөг оргилуун араатныг ороон торгоож, тогтоон барих мэт. Хэви метал рок хөгжмийг хөөмэй болон Монгол ардын зэмсэгтэй зохируулсны сацуу өөр олон сонин өнгө аясыг нийтгэж өгсөн учраас энэ цомгийг нэгэнтээ эхлүүлсэн л бол хөөмэйн эгшиг, хөгжим зэмсгийн авиа аялгууг дуустал нь сонсохоос өөр аргагүй. Бүх бүтээлийн ард дэвсэц цохилго явах нь өрнийн хөгжмийн нийлэмжийн хүрэх хязгаар, үүнээс чинагш атар харь орчин ажээ. Үргэлжлэл


#REVIEW: “ХҮ” ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ МАРГААШ ДЭЛХИЙ ДАХИНД

Олон улсад сүлжээтэй “Buro” сайтын Их Британийн салбар “bristol247″-т “The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шүүмж гарчээ. 

“The Gereg” цомог нь Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг тэргүүлж, түүхэн амжилт үзүүлээд байгаа нь Монгол ч гэлтгүй олон улсын хараанд өртөж байна.

Харьцангуй цөөхүүлээ энэ баг бүрэлдэхүүний сонгодог боловсролтой дөрвөн үндсэн гишүүн нь үндэсний цахилгаан бус (акустик) хөгжмийн зэмсгийг тоглож, нөгөө дөрвөл нь хос бөмбөр, гитар, басс гитар хөгжмөөр хүч хавсардаг ажээ. Дууны инженерт эдгээр зэмсгүүдийн дуугаралтыг тэнцвэржүүлэх нь хар дарсан зүүд баймаар атал нүргэлсэн хэмнэл, цахилгаан хөгжимдөлтөөрөө төгс зохирон хосолж, рок хөгжмийн түрэмгий довтлогоог нь үлэмж цэнэглэн хүчжүүлэхийн зэрэгцээ дуугаралт нь ч жишээ нь Эрик Клэптон 17 хөгжимчинтэйгээ тайзнаа гарсан шиг илүүдсэн дуугаралт өчүүхэн ч сонстохгүй аж. Үргэлжлэл


THE GUARDIAN: ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ ДЭХ ШИНЭ ҮЗЭГДЭЛ THE HU

The Guardian Монголын The Hu хамтлагийг онцлов. Нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Хамтлаг тайзан дээр гарч ирэхээс өмнө цугласан олон  уухайлж эхлэв. АНУ-ын Бруклин хотын “Варшав” концертын танхим дүүрэн хүнд металлын тод илэрхийлэл болсон хар футболка, савхин хүрэм агссан голдуу шүтэн бишрэгчид 20 минутын турш “Хү! Хү! Хү!” хэмээх уухайн хэмнэлд зангидсан гараа дээш хаян, хамтлаг тайзан дээр гарч ирэхэд уухайн түрлэг улам чангарав.Сүр хүчтэй төрхтэй The Hu хамтлагийн гишүүд мөн савхиар гангарчээ. Гэхдээ тэдний савхи Монгол эх орныхоо бэлгэдэл, хээ угалзаар ялгарна. Тэд англи хэлээр бус зөвхөн эх хэлээрээ эртний ардын урлагийн нэгэн хэлбэр болох хөөмийлөн дуулдаг. Барууны хүчирхэг цахилгаан гитар, бөмбөрийг хоёр чавхдаст морин хуурын баялаг аялгуу, Монгол гитар болох товшуур, төмөр хуурын чичирхийлэх аялгуутай хослуулсан нь тэдний өвөрмөц имижийг тодотгоно. Тэдний хэмнэл хамтлагийн нүүдэлчин өвөг дээдсийн шүтэж ирсэн морины төвөргөөнийг санагдуулж, барууны металлаас ялгаруулна. Эрч хүчтэй дүр төрх, хөгжмийг хослуулснаар The Hu Монголын уламжлалт баялаг хөгжмийг арван тонны хүчтэй барууны металлтай хоршуулах давтагдашгүй холбоог бий болгож чаджээ. Чингис Хаан Иуда лам руу дайрч байна гэж бодоод үз. Үргэлжлэл

ЗҮРХЭНД НҮРГЭЛСЭН THE HU

АНУ-ын Миссури мужийн Сейнт Луис хот. Арван нэгдүгээр сарын 08. Сейнт Луис хотод болсон тоглолтод The HU хамтлаг цугласан олныг хэрхэн байлдан дагуулсан тухай “Herald Whig” сонины хөгжмийн сэтгүүлч Майк Соренсен тэмдэглэл нийтэлжээ. АНУ-ын Биллборд сэтгүүлийн хөгжмийн жагсаалтад багтсан анхны монгол хамтлаг, ардын уламжлалт урлагийг орчин цагийн хөгжимтэй сүлэлдүүлэн өвөрмөц донж, маяг бүтээж буй The HU хамтлагийн тухай бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэе.

Ирсэн үзэгчдээс нэгийг нь ч танихгүй атлаа яг л хэн нэгнийх нь найз мэт тэнд цугларсан олны цөсийг хөөргөн тайзны урд “галзууруулсан” хамтлаг бол The HU хамтлаг. Өөр зүс царайтай, гаднын энэ хамтлагийн 13 дуутай бүтэн тоглолтын хөтөлбөрт нэг ч гадаад дуу байгаагүй. Дуулж дуусаад тайзны ар тал руу ороход чимээ алдахгүй хашхирч, нэрийг нь дуудсаар байгаад дахин гаргаж ирэв. Хэл, зүс ондоо энэ хамтлаг нэг дуугаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон билээ. Өнгөрсөн орой болсон энэ тоглолт шиг үйл явдлыг урд нь би харж байсангүй.

Уламжлал болсон язгуур урлагаа метал роктой сүлэлдүүлсэн энэ хөгжмийг тэднээс өөр хүн тоглож байсан гэхэд итгэмгүй.  Сейнт Луис хотын “Ready Room”-ын тайз үнэндээ тэдний мэдэлд байлаа. Бидний урд хожид сонсож байгаагүй Монгол ардын язгуур урлаг гитар, аргил гитар, бөмбөртэй нийлэн үгээр илэрхийлж боломгүй тийм мэдрэмж төрүүлсэн юм. Магадгүй бидний сонсож дассан рокоос арай л өөр хэмнэл, тэс ондоо өнгө аяс тайзан дээр буцалж байв. Энэ бол “The HU”. Үргэлжлэл


The HU-гийн бүтээл ”Оддын дайн”-д сонгогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The Hu” хамтлагт “Чингис хаан” одон хүртээх болсныг өнөөдөр /2019.11.18/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Энэ баярт мэдээтэй зэрэгцэн ”The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл ирлээ.

“Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The HU” хамтлаг холбоотой боллоо.

Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад “Монголын “The HU” хамтлагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu”  хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.


REVOLVER СЭТГҮҮЛ THE HU-Г ОНЦЛОВ

Хойд Америкийн хард-рок урсгалын алдарт “Revolver” сэтгүүл сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд өртөж, өөрийн гэсэн үзэгч, сонсогчийн хүрээлэлтэй болсон “The HU” хамтлагийг онцолжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Сакраменто хотод болсон “Aftershock” хөгжмийн наадамд оролцох үеэр нь тус сэтгүүл фото сурвалжилга хийн, ирэх сарын сүүлээр тусгай нүүр бэлтгэн уншигчдадаа хүргэнэ.“Өнгөрсөн 10 жил нэг хэвд цутгасан мэт байсан рок урсгалыг дахин амь оруулсан хамтлаг бол яах аргагүй “The HU” хамтлаг. Монгол хэлийг тэр болгон хүмүүс мэдэхгүй. Харин рок урсгалыг дэлхий дахин мэднэ. Рок урсгалаар дамжуулан монгол хөгжмийг, цаашлаад Монгол Улсыг дэлхий дахин илүү өөр өнцгөөр харж байна. Энэ бол маш гайхалтай зүйл” гэж Revolver сэтгүүлийн кератив захирал Жимми Хаббард ярьжээ. Үргэлжлэл


REACTION: “THE HU” БА ДЭЛХИЙН ХӨГЖИМ СОНИРХОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

“The Hu” хамтлаг Монгол Улсын хөгжмийн түүхэнд тэмдэглүүштэй амжилтыг үзүүлээд байгаа билээ. Эхлээд тэд Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан. “Official Charts” байгууллагын гаргадаг энэ жагсаалтад багтах нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа юм.

Нэр хүндтэй энэхүү жагсаалтад монгол уран бүтээлч орж байсан удаа байхгүй. “The Hu” хамтлаг 21-т бичигдсэн. Дараагийн түүхэн амжилт нь Америкийн “Биллбоард”-ын жагсаалтыг “Гэрэг” цомог нь тэргүүлсэн явдал.

Тэгвэл энэ өдрүүдэд тус хамтлагийн шинэ уран бүтээл болох “Чингис хаан” дуу мөн л хит болоод байна. Энэ дууг гаднын рок, поп хөгжим сонирхогчид хэрхэн хүлээн авч, сэтгэгдлээ илэрхийлснийг монгол хэлнээ хөрвүүлэн, танилцуулж байна. Үргэлжлэл


“Чингис хаан” одон хүртэх THE HU-гийн тухай ДЭЛХИЙН ХЭВЛЭЛД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex