АМА шагнал гардуулах ёслолын эргэн тойронд

02-taylor-swift-ama-2018-show-billboard-1548-1024x677Хөгжмийн хамгийн том шагнал гардуулах ёслолуудын нэг болох “АМА” буюу “American Music Awards” арваннэгдүгээр сарын 25-ны ням гарагт Лос Анжелес хотод болж өндөрлөлөө. Улаан хивсний ёслолоо “хөмсөггүй” Halsey-гаар эхлүүлсэн уг ёслол маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн байв. 

Улаан хивсний ёслолын онцлох зочдын нэгт хөлийн тавхайгаасаа толгойн орой хүртлээ ‘Blueberry’ хослуулсан залуу дуучин Billie Eilish, сайхан биеэ гайхуулж буй гэмээр бариу даашинз өмссөн Selene Gomez, бусдыг шуугиулам хувцасны сонголтоороо алдартай жүжигчин, дуучин Billy Porter нар оролцож байна.

Үүнээс гадна дуучин Dua Lipa өөрийн найз залуу болох Anwar Hadid-тайгаа анх удаа албан ёсоор улаан хивсэн дээр алхсан байна. Хосуудын харилцаа энэ долоон сард анх олон нийтэд ил болж эхэлсэн бөгөөд түүнээс хойш нэгнийхээ Инстаграм зургууд болон бусад хөгжмийн нэвтрүүлгүүдэд хамтдаа оролцож байжээ. Anwar Hadid нь “Valentino” брендийн нүүр царай бөгөөд үзэсгэлэнт Bella, Gigi Hadid нарын дүү аж. 

Shawn Mendes, Lizzo, Camila Cabello, Jonas Brothers, Post Malone, Kesha зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрээ үзүүлсэн энэ орой дуучин Taylor Swift “Shake It Off” дууныхаа үеэр дуучин Halsey, Camilla Cabello нарыг тайзан дээр гарган ирж, хамтдаа дуулсан нь онцлох үйл явдал байсан гэж хэлж болно. Үүнд фенүүд нь ч ихээхэн эерэг хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд:

“Огт шаардлагагүй зүйлс дээр хүртэл үргэлж үзэн ядагдаж байдаг энэ гурван эмэгтэйг “Үзэн ядагчид бол үзэн ядсаар л байх болно” гэх мөрийг хамтдаа дуулахыг харах гайхалтай байлаа” хэмээн сэтгэгдлээ үлдээгээд ч амжсан байна. 

Харин Ази хөгжмийн хүчийг дэлхийн дахинд таниулахад хамгийн том үүрэг гүйцэтгэж буй BTS хамтлаг энэ удаад ч фенүүдийнхээ урмыг хугалаагүй бөгөөд нэр дэвшсэн гурван төрөлдөө бүгдэд нь ялалт байгуулж, “Шилдэг Хамтлаг/Дуо”, “Оны Шилдэг Аялан Тоглолт”, “Шилдэг Сошиал Уран Бүтээлчид” гэсэн шагналуудыг хүртжээ. Тэд Япон улсад хийж буй тоглолтынхоо хуваариас болоод энэ жилийн “AMA”-д оролцоогүй хэдий ч шагналаа авсныхаа дараа фенүүддээ ийнхүү видео мессеж хүргүүлжээ.

Энэ орой тохиосон бас нэгэн “түүхэн” үйл явдал нь дуучин Taylor Swift энэ жил “AMA”-с 6, нийтдээ 29 шагнал хүртсэнээр домогт дуучин Micheal Jackson-ы рекордыг эвдэн бүх цаг үеийн хамгийн их “AMA”-ийн эзэн болж байна. 

ЭНЭ ҮДШИЙН ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ:

Оны Шилдэг Уран Бүтээлч:

Drake
Ariana Grande
Halsey
Post Malone
Taylor Swift – Ялагч

Оны Шилдэг Шинэ Уран Бүтээлч:

Luke Combs
Lil Nas X
Lizzo
Ella Mai
Billie Eilish – Ялагч

Оны Шилдэг Хамтрал:
 
Lady Gaga & Bradley Cooper, “Shallow”
Lil Nas X ft. Billy Ray Cyrus, “Old Town Road”
Marshmello & Bastille, “Happier”
Post Malone & Swae Lee, “Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)”
Shawn Mendes & Camila Cabello, “Seсorita” – Ялагч

Оны Шилдэг Аялан Тоглолт:

Ariana Grande
Elton John
P!nk
Ed Sheeran
BTS – Ялагч

Шилдэг Дууны Клип:

Billie Eilish, “Bad Guy”

Ariana Grande, “7 Rings”

Halsey, “Without Me”

Lil Nas X ft. Billy Ray Cyrus, “Old Town Road”

Taylor Swift, “You Need to Calm Down” – Ялагч

Шилдэг Сошиал Уран Бүтээлч:

Billie Eilish
EXO
Ariana Grande
Shawn Mendes
BTS – Ялагч

Шилдэг Эрэгтэй Дуучин – Поп/Рок:

Drake
Post Malone
Khalid – Ялагч

Шилдэг Эмэгтэй Дуучин – Поп/Рок:

Billie Eilish
Ariana Grande
Taylor Swift – Ялагч

Шилдэг Хамтлаг/ Дуо – Поп/Рок:

Jonas Brothers
Panic! At The Disco
BTS – Ялагч

Шилдэг Цомог – Поп/Рок:

Billie Eilish, When We All Fall Asleep, Where Do We Go?
Ariana Grande, Thank U, Next
Taylor Swift, Lover – Ялагч

Шилдэг Дуу – Поп/Рок:

Jonas Brothers, “Sucker”
Lil Nas X ft. Billy Ray Cyrus, “Old Town Road”
Panic! At The Disco, “High Hopes”
Post Malone & Swae Lee, “Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)”
Halsey, “Without Me” – Ялагч

Шилдэг Эрэгтэй Дуучин – Каунтри:

Luke Combs
Thomas Rhett
Kane Brown – Ялагч

Шилдэг Эмэгтэй Дуучин – Каунтри:

Kelsea Ballerini
Maren Morris
Carrie Underwood – Ялагч

Шилдэг Хамтлаг/ Дуо – Каунтри:

Florida Georgia Line
Old Dominion
Dan + Shay – Ялагч

Шилдэг Цомог – Каунтри:

Kane Brown, Experiment
Dan + Shay, Dan + Shay
Carrie Underwood, Cry Pretty – Ялагч

Шилдэг Дуу – Каунтри:

Luke Combs, “Beautiful Crazy”
Blake Shelton, “God’s Country”
Dan + Shay, “Speechless” – Ялагч

Шилдэг Дуучин – Реп/Хип Хоп:

Drake
Post Malone
Cardi B – Ялагч

Шилдэг Цомог – Реп/Хип Хоп:

Meek Mill, “Championships”
Travis Scott, “Astroworld”
Post Malone, “Hollywood’s Bleeding” – Ялагч

Шилдэг Дуу – Реп/Хип Хоп:

Post Malone, “Wow.”
Travis Scott, “Sicko Mode”
Lil Nas X ft. Billy Ray Cyrus, “Old Town Road” – Ялагч

Шилдэг Эрэгтэй Дуучин – Соул/R&B:

Chris Brown
Khalid
Bruno Mars – Ялагч

Шилдэг Эмэгтэй Дуучин – Соул/R&B:

Lizzo
Ella Mai
Beyonce – Ялагч

Шилдэг Цомог – Соул/R&B:

Chris Brown, Indigo
Ella Mai, Ella Mai
Khalid, Free Spirit – Ялагч

Шилдэг Дуу – Соул/R&B:

Lizzo, “Juice”
Ella Mai, “Trip”
Khalid, “Talk” – Ялагч

Шилдэг Уран Бүтээлч – Алтернатив Рок:

Imagine Dragons
Panic! at the Disco
Billie Eilish – Ялагч

Шилдэг Уран Бүтээлч – Адулт Контемпорари:

Maroon 5
P!nk
Taylor Swift – Ялагч

Шилдэг Уран Бүтээлч – Латин

Bad Bunny
Ozuna
J Balvin – Ялагч

Шилдэг Уран Бүтээлч – Контемпорари 

For King & Country
MercyMe
Lauren Daigle – Ялагч

Шилдэг Уран Бүтээлч – Электроник Хөгжмийн Дуу (EDM) 

Avicii
The Chainsmokers
Marshmello – Ялагч

Шилдэг Киноны Дуу:

A Star Is Born by Lady Gaga & Bradley Cooper
Spider-Man: Into the Spider-Verse
Bohemian Rhapsody by Queen – Ялагч

Олон уран бүтээлчдийн гайхалтай загварын мэдрэмж, хүчтэй хоолой, бүтээлч тайзны үзүүлбэрүүдийг харуулж чадсан ‘AМА” ийнхүү амжилттай өрнөж өнгөрсөн бол одоо Grammy-г хүлээх л үлдлээ!


АМА шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex