Жинхэнэ ард түмний жүжигчин Галина Польских

7303

Галина Польских жинхэнэ киноны од болсон үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд нөгөө талдаа бол ард олны, тэр дундаа эгэл жирийн бидэн шиг нэгэн тосгоны, бүр зэргэлдээ хашааны хөрш гэмээр тийм л нэг ховорхон өөрийнхөөрөө байдаг жүжигчдийн нэгэн билээ.
Түүний хүүхэд нас нь маш хүнд хэцүү байжээ. Галяг хоёр нас орчим байхад нь эцэг нь фронтод амь үрэгджээ. Улмаар долоон нас хүрсэн жаахан охин эхгүй өнчирч хоцорсон бөгөөд Зоя Польских гэх ээж нь сүрьеэ өвчнөөр өөд болжээ.
Галяг өнчин хүүхдийн асрах газар явуулахаар болов. Гэвч аз болж хөршүүд нь Белорусст амьдрах түүний цор ганц эмэг эх Ефрасия Андриановнаг нь олж чаджээ. Ингээд түүнийг Москвад ирэх хүртэл нь нэгэн танил эмэгтэй нь Галяг аваад, өөрөө хэдий зургаан хүүхэдтэй байсан ч, гэртээ байлгах болов. Эмгэнийг ирэхэд нь хөршүүд нь асран халамжлах эрх олж авахад нь туслаж, удалгүй гэрээс нь холгүйхэн байх нэг дэлгүүрт цэвэрлэгчийн ажил олж өгөв. Ийнхүү Галя эмээтэйгээ хоёул долоохон метр давчуу жижиг өрөөнд амьдран суух болов.
Сургуулиа төгсөх үед нь эмээ нь Галяг ажил хийх хэрэггүй, харин цаашаа суралцах хэрэгтэй хэмээн шахаж шаарддаг байлаа. Тэгээд ойролцоох нь шинээр нээгдсэн шаазан ваарны дунд сургуульд орохыг зөвлөв. Гэвч Галя ВГИК н жүжигчний ангид элсэн оржээ… Түүнд жүжигчин хүний амьдрал ахуй нь сайн сайхан мэт санагдан, ганц эмээдээ л ач тус болохыг хичээж хүссэн хэрэг…
Тэнд суралцаж байхдаа, найруулагчын ангийн азар оюутан болох Фаик Гасановтой танилцан, улмаар түүнтэй суун, Ирида охиноо төрүүлжээ.
Удалгүй кинонд тоглох болж, Фраерманы туужаар хийх Юлия Карасикагийн “Зэрлэг нохой Динго” хэмээх киноны Танягийн дүрд тоглохоор уригджээ. Польских хэдий 22 нас хүрч, ээж болсон байсан ч, 15 настай охины дүрд итгэл төгс тогложээ.
Дараа нь түүний тоглосон “Би Москвагаар алхалж явна”, “Үнэнч зан”, “Сэтгүүлч”… гээд олон кино ар араасаа хөврөн гарав. Сүүлчийн буюу 1965 онд болсон зураг авалт нь түүний хувьд хоёр эмгэнэлт явдлыг нь үргэлж санагдуулдаг юм. Эхлээд түүний амьдралын олон чухал утга учрыг бий болгож өгсөн эмээ нь нас баржээ. Үүнээс нь 10 хоногийн дараагаар нөхөр нь аваарт орж амь алджээ…
Хэдэн жилийн дараа Польских дахин нөхөрт гарч, “Мосфильм” кино үйлдвэрийн захирлын хүү, найруулагч Александр Суринтай амьдралаа холбожээ. Ийнхүү тэрбээр чинээлэг айлын бэр болж очсон ч, жаргалтай нэгэн болж чадсангүй. Галя өөрийгөө “алтан торонд орсон азгүй шувуухай” мэт бодох болж, бас эрх мэдэл бүхий хадам эхтэйгээ ч таарч тохирсонгүй. Ингээд Польских өөрийнхөө өнөөх л ганц өрөө орон гэр лүүгээ эргэж явахаар шийдсэн бөгөөд энэ үедээ бие давхар болсон байлаа. Удалгүй охин Маша нь төржээ. Охиныг нь нөхөр нь ч, эцэг эх нь ч ер нэг тоож хайхарсангүй. Ийм үед нь Галяд анхны нь нөхрийн ээжийнх нь найз, Польскихын хоёр дахь охиныг нь өөрийнхөө ач зээ мэт санах болсон хөрш найз бүсгүйн л тусладаг байлаа.
Польскихыг нөхрөөсөө салсных нь дараа захирал Суринаас айж болгоомжилсон хүмүүс түүнийг киноны пробонд ч дуудахаа больжээ. Тэр хэдий өөрөө гар бие оролцон, саад болдоггүй ч гэсэн ихэнх хүмүүс түүнээс айж сэрэмжилдэг байлаа хэмээн жүжигчин маань хожимоо дурсан ярьсан байдаг.
Гэсэн ч тэрээр кинондоо яаж ийж байгаад эргэн ирэв.70 д оны үед уран бүтээлийнх нь ид оргил үе нь эхлэж, түүний оролцон тоглосон кинонууд нь жил бүр гарах болсны дотор хит болсон нь багагүй олон байлаа. Тэр хэдий дөч хүрээгүй ч, ээжийн болоод хадам эхийн дүрд тоглох болсон юм. Тоглолтын нь арга барилд инээдмийн өнгө аяс илүүтэй хурцаар илрэн гарах болжээ.
“Ар гэрийн шалтгаанаар”, “Шүдэнзний эрэлд”, “Цагаан шүүдэр”, “Эцэг өвгөд”, “Хий хоосон хөл үймээн” гээд нилээд оон кинонуудыг тоочин нэрлэх байх.
Харин хань ижлийн хувьд бол Польских дахиж нөхөрт гарсангүй. Тэд гэр бүлээ дутуу гуцуу хэмээн хэзээ ч бодож байсангүй, учир нь Галина Польских хүүхдүүддээ эх нь ч, эцэг нь ч болдог байсан бөгөөд харин охид нь түүнийг эрэгтэй хүнтэй харддаг байлаа хэмээн хүмүүс ярьдаг байсан юм хэмээн том охин нь ярьжээ.
Галина Польскихын амьдралд одоо голлох эрчүүд нь түүний зээ хүү Филипп гэх ливан нөхөртэй хоёр дахь охиных нь хүү билээ. Эмээ нь түүнийг бүр таван нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлжээ.
Филипп нь Британд суралцдаг ба машин техник, мотоцикль сонирхох тун дуртай нэгэн.
2011 онд тэр 19 настайдаа Мксквад амралтаараа ирээд, мотоциклоо унаж яваад замын осолд орж, хөл нь хугарч бяцран, улмаар тайруулжээ…
“Зүгээр дээ, гол нь амьд мэнд байна шүү дээ!” хэмээн Галина Александровна хэлж байлаа. Үнэхээр ч болоо л явчихсан бөгөөд Филиппд хиймэл протез хийлгэж, зээ хүү нь ч түүндээ дасаж дадаад, мотоциклээ унасаар л явна.
Галина Александровна одоо ч идэвхтэй ажилласаар байна. Түүний оролцон тоглосон кино, цувралууд нь жил бүр л дэлгэцнээ гарсаар байна. Энэ жил гэхэд л, “Москвагийн дурлалын уянга”, “Хүйтэн эрэг” кинонууд нь гарсан бол, 2020 онд бүр гурван ч кино гарах сурагтай.
11 сарын 27 нд Галина Алесандровнагийн 80 насны ой тохиож байна.
Орчуулсан Норзонгийн Энхбаяр


Жинхэнэ ард түмний жүжигчин Галина Польских
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex