“Ахиад” гэж нэхүүлдэггүй хоолнууд

“Хонгор ходоод минь чи өлсөөгүй ээ, харин уйдаад л хоол нэхээд байгаа юм”.
Бид үнэхээр хичээж байгаа. Ажлаа тарж гэртээ ирэнгүүтээ дасгал хийж, хэн нэгэн хажууд хамгийн дуртай шоколадыг маань идэж байсан ч түүн лүү нь нүдээ унагахгүйн тулд өөрийгөө яг л жаахан хүүхэд шиг сатааруулж байгаа гээч. Амттай хоолонд “амиа тавьдаг” зангаа болихын тулд ингэж их хичээж байхад хүртэл ходоод маань хонхолзох үе ч хэцүү шүү. Одооноос бүгдээрээ ходоод руу орсон л бол нэг хэсэгтээ өлсгөдөггүй ачтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, дуршлаа бууруулах арга хэмжээ авцгаая. Тэдний тоонд:

1. Алим – Алим тураах дэглэмийн үед хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн. Калори багатай, өөх тосгүй, хамгийн чухал нь хоол идэх дуршлыг хамгийн сайн багасгадаг. Өлссөн үед нэг алим идэхэд л хангалттай цатгалан мэдрэмж авдаг юм.

2. Овьёос – Зөвхөн хоолны дуршил багасгахаас гадна чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, эрч хүч өгөх ач тустай. Өглөө бүр овъёосны агшаамал, мюсли идвэл цайны цаг хүртэл ажрах ч үгүй.

3. Ус – Маш олон хүн цангаж байгаа мэдрэмжийг өлсөж байгаатай андуурдаг. Хоол идээд удаагүй байхад өлсөж байгаа мэт санагдвал буцалсан ус уугаарай. Хэрвээ өлссөн хэвээрээ байвал нэг алим идчих.

4. Ногоон цай – Ногоон цай антиоксидантаар баялгаас гадна хэрэгцээгүй их идэхээс хамгаалах болно.

5. Салат – Энд бид өндөгний болон нийслэл салатын тухай яриагүй шүү. Харин байцаа, броколи, салатны навч зэргээс бүтсэн салатны тухай онцолж байна. Үүн дээр калори багатай салат амтлагч хийхэд л болно.

6. Хар шоколад – Хар шоколадны гашуувтар амт нь хоолны дуршлыг хурдан бууруулдаг. Идэхгүй байсан ч үнэрлэх төдийд хоол идэх хүслийг багасгана. Тэгээд ч барахгүй амттай юм идмээр байсан хүслээ дарчихна.

7. Өндөг – Өндөг идсэний дараа тийм ч амархан өлсдөггүй. Гэхдээ өглөөний цайнд л хэрэглээрэй.

8. Чихэрлэг төмс – Амттай бас витамин А, С-ээр баялаг. Тэгээд ч зогсохгүй

9. Дүфү – Хоолны дуршлыг багасгаж, их идэхээс хамгаалахаас гадна биед хэрэгцээтэй уургаар баялаг. Ө дөр дүфүтэй хоол идвэл ажил тарах хүртэл өөр юм руу гар чинь явахгүй.

10. Жимсний шүүс – Дэлгүүрт зардаг тетрапак савалгаатай олон төрлийн шүүснүүдийн аль нь ч биш шүү. Харин жимсийг нь аваад гаргаж авсан тийм шүүсийг л хэрэглээрэй. Жимсний цэвэр, өтгөн шүүс нь цангах өлсөх мэдрэмжийг зэрэг дарж ходоодыг дүүргэдэг.

“Ахиад” гэж нэхүүлдэггүй хоолнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex