“Хөөрхөн өгзөгтэй” хүн л үүнийг ойлгоно

Love-Bracelet-Gold

“Миний хөөрхөн өгзөгтэй охин, би чамд хайртай” гэдэг дахилт явах бүрт чамд л хамаатай юм шиг санагддаг бол, гудамжаар алхаж байхад ардаас чинь залуус шивэр авир ярилцах нь сонсогдож, нүдээ унагаадаг бол, найзууд чинь “Чинийх ёстой гоё том” гэж магтдаг бол, тэгшхэн зогсоод толинд харахад хойно чинь яах аргагүй нэг бөндгөр зүйл тонтойж харагддаг бол чи дараах 10 зүйлийг гарцаагүй ойлгох юм байна.

1. Чамд тохирох богино шорт олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил
Ихэнх охидод зүгээр л таардаг шорт бидэнд бол ар талаасаа яг л дотоожтойгоо явж буй мэт богинохон харагддаг. Хамаг байдгийг маань харагдуулаад байгаа юм шиг санагддаггүй байсан бол бас өмсөж явмаар л байна ш д, тэ?

2. Жийнсэн өмд бол тэвчээрийн шалгуур
Бүсэлхий, өгзөг хоёртоо төгс тохирсон жийнсэн өмд олвол “тэнгэрийн умдаг” атгалаа л гэсэн үг. Тэгээд тэр жийнсээ ил тодоор урагдах хүртэл нь баяртайгаар өмссөөр л байна.

3. Юбка ч гэсэн асуудал!
Ялангуяа дэрвэгэр хормойтой юбкыг онцгой үе л биш бол зориглон өмсөж чаддаггүй. Хойшоогоо овойж тонтойгоод, жаахан хүчтэй салхи гарах л юм бол будаа!

4. “Юу ч өмссөн халуухан харагдаад байх юм…”
Жирийн л бариу даашинз өмсөхөд чи “тасархай” халуухан харагддаг. Тэгж харагдмааргүй байхад хүртэл шүү. Хэрэв биеэ өөрөө зохицуулж болдог байсан бол, хүний нүдэнд өртмөөргүй санагдсан үедээ өгзгөө түр зуур “аваад” тавьчихыг гарцаагүй хүсэх байсан даа.

5. Чиний талаарх анхны сэтгэгдлийн дийлэнх нь “Секстээ сайн”
“Баяртай” гээд гараад явахад араас чинь харж хоцорсон анхны болзооны эзэд “Гарцаагүй секстээ сайн байж таарна” гэж бодсоор үлддэг. Мэдээж чиний хэчнээн хөөрхөн, сэтгэл татам болохыг тэд анзаарна л даа. Зөвхөн залууст ч биш анх чамайг харсан эмэгтэйчүүдэд хүртэл тийм сэтгэгдэл үлдээснээ мэдэхэд үнэхээр сонин.

6. Тарган уу, туранхай юу?
Биеийн бусад бүх хэсэг нь нарийхан, туранхай байсан ч өгзөгнөөсөө болоод чи туранхай биш юм шиг л харагддаг. Үргэлж!

7. Урд гараад яв даа
Шатаар өгсөх үед ард чинь хүн байхгүй бол чи сэтгэл амар дээш алхдаг. Харин ард чинь хүн яваад байвал яг юуг хараад ийм удаан алхаад байгаа юм бол гэж гайхдаг. Өгзгийг чинь л хараад байгаа юм биш биз?

8. Судалтай өмд = Хэзээ ч үгүй
Судалтай өмд трендэд ороод, бүх эмэгтэй хүн өмссөн ч бид мөн л өмсөж чадахгүй. Том дээрээ бүр том харагдах болохоор аюултай шүү.

9. Хувцаслалтын чинь аль нэг хэсэг заавал сул байх шаардлагатай
Биеийнхээ харьцааг тэнцвэртэй харагдуулахын тулд ямар ч тохиолдолд сул цамц эсвэл сул өмд өмсөх шаардлагатай болдог. Богино майк + Бариу өмд = Хэзээ ч өмсөхгүй хослол ( Орой бүжиглэхээр гарах гээгүй л бол ) болон шүүгээнд чинь хадгалагддаг. Гэтэл бусад хүнд ийм хувцсыг яаж өмссөн ч даруухан, энгийн харагддаг нь хэчнээн гоё гээч!

10. Чамд гомдоллох эрх нэгээхэн ч үгүй
Дээрх 9 зүйлийг үл харгалзан чамд гомдоллох эрх ерөөсөө байхгүй. Яагаад вэ гэж үү? Бүх хүн чам шиг “хөөрхөн өгзөгтэй” болохыг хүсдэг учраас тэр. Тиймээс охин минь, давуу талаа улам бүр тодотго, бас ашигла. Ихэнх хүмүүс чамайг гоё биетэй гэж ярьдаг гэдгийг чи мэдэх үү? Анхаарлын төвд байх хүсэлгүй нэгэн байлаа ч “хөөрхөнөө” – өө нуулгүй зөвөөр ашиглаж өөрийгөө илэрхийл. Өөрийнхөө биеийг гоё гэж чин сэтгэлээсээ бодож эхэлсэн цагаас хорвоо дэлхий илүү үзэсгэлэнтэй болох болно.


“Хөөрхөн өгзөгтэй” хүн л үүнийг ойлгоно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex