Хайрлахад “халгай шиг” залуусын 5 төрөл

69480cfaf491a39e704b6a33b85a1aa0

Жаахандаа би хөдөө явах болгондоо л халгайнд биеийнхээ аль нэг хэсгийг түлчихээд ирдэг хэнэггүй хүүхэд байж билээ. Гэхдээ том болоод бие түлж өвтгөдөг халгайгаас ч аймаар зүйл энэ дэлхийд байдгийг мэдсэн юм. Тэр бол “халгай” шиг залуус. Хайрлаж болохгүй, хүрэхээр өвдөнө. Гэвч холоос хараад чи түүнийг бусад жирийн “өвс” – нүүдээс ялгаж даанч чадахгүй.

Өөрийгөө “халгай шиг” залуутай уячихаад өдөр бүр сэтгэлээ хорсгож өвтгөж байгаа юм биш биз?

1. “Гайхмаар” хартай залуу
Зөв хармын сэтгэл нөгөө хүндээ үргэлж таатай, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хэмжээ нь тохирсон юм чинь аргагүй шүү дээ. Харин бидний энд ярьж буй төрөл бол бүсгүйгээ яаж зовоож байгаагаа ч мэдрэхгүйгээр харддаг “гайхмаар” хартай залуу юм. Хамгийн аймшигтай нь бид ийм найз залуутай гэдгээ үерхэх хугацаандаа огт ойлгодоггүй билээ. “Хөөрхий минь, надад дэндүү хайртай болохоор”, “Тэр гүнзгий харилцаанд орж байгаа нь анх удаа юм даа” гэж л боддог болохоос өөрийгөө хэзээ ч аймшигтай дарамтанд буйгаа мэддэггүй. Надад ч гэсэн өмнө нь энэ төрлийн найз залуу байсан бөгөөд утсаа авахгүй дуудуулвал, “Хайраа” гэж хэлэхээ мартвал, эрэгтэй найзтайгаа фейсбүүкээр бичвэл тэр галзууртлаа уурладаг байв. Удаа дараалан. Гэтэл би яасан байх нь вэ? “Надад хайртай учраас” гээд л итгээд явсан байх нь байна шүү дээ.

2. Гар хүрдэг залуу
Бид чинь одоо жаахан охид биш шүү дээ. Аав, ээжийнхээ хайрлаж өсгөсөн бие, сэтгэлийг хайртай гэж хэлсэн залуугаар “хугалуулж нугалуулаад” байж даанч болохгүй. Чиний буруу байсан ч тэр. Бүсгүй хүнд гар хүрэх эрх зөвхөн түүний эцэг эхэд л харьяалагддаг юм.

3. Голдог залуу
Хамтдаа хөгжихийг хүсдэг хосууд нэгнийхээ өөртөө итгэх итгэлийг унагах, голох замаар хэзээ ч ярилцдаггүй. Харин дутагдлаа ний нуугүй, гэхдээ биенээ гомдоохгүйн тулд их л эвлэгхэнээр хэлээд үүнээс гарах арга замыг эрэлхийлдэг. Хэрвээ тэр чамайг ямар нэгэн зүйлээр чинь (Чадвараар, царайгаар, хувцсаар, зэрэг зиндаагаар, боловсролын түвшингээр, санхүүгийн баталгаатай байдлаар гэх мэт ) үргэлж голж, өөчилдөг бол хайрлахад “халгай шиг” залуусын нэг гэсэн үг юм. Олон жилийн туршид биеэ дааж ирсэн бүсгүй ч ийм залуугийн дэргэд байх тусам халгайнд хатгуулсан охин шиг сул дорой, өөртөө итгэлгүй нэгэн болж хувирдаг.

4. Давардаг залуу
Чамайг гэртээ байж, гэрийн ажил хийгээд байх тусам, найзуудтайгаа уулзахгүй байх тусам, санхүүгээ хэвийн зохицуулаад байх тусам, ажлыг нь хийж өгөөд байх тусам давраад л байдаг залууг энэ төрөлд хамааруулна. Сайхан хайрыг буруугаар ашиглах гэж нэрлэж ч болно л доо. Түүнтэй хамт байх тусам чи өөрийнхөө төлөө биш өөр хүний аз жаргал, амьдралын баталгааны төлөө байдаг нэгэн болж хувирна.

5. Биеэ даах чадваргүй залуу
Эхэндээ мэдэгдэхгүй л дээ. Чиний үгэнд ордог, дуулгавартай, зөөлхөн залуу л санагдана байх. Гэтэл хамт амьдраад үзтэл чамайг байхгүй л бол түүнийг дөмөгхөн ч амьдарч чадахгүй дэндүү “зөөлөн” болохыг нь олж мэднэ. Сонин нь дээрх 4 залуусаас хамгийн ихээр өвтгөж, түлдэг “халгай” нь биеэ даах чадваргүй залуу. “Гайхмаар” хартай, гар хүрдэг, голдог, давардаг залуусыг нэг л сэгсрээд салж болох ч энэ төрлийн залуу та хоёрын дунд айхтар хэрүүл, муудалцах зүйл болоогүйгээр үл барам хайр байгаад гол учир нь оршиж байдаг. Нэг удаа түлэгдэх биш насан туршдаа бага багаар түлэгдсээр, хамаг эрч хүч, шим шүүсээ шавхаж өгсөөр л байна гэсэн үг. Аймшигтай байгаа биз?


Хайрлахад “халгай шиг” залуусын 5 төрөл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex