Кпопын эргэн тойронд: Blackpink хамтлаг шинэ уран бүтээл гаргана

BLACKPINK ХАМТЛАГ 2020 ОНД ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

1-120110-568856099Арваннэгдүгээр сарын 29-нд “News1″ сайтаас Blackpink хамтлагийг 2020 онд шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдээлжээ. Улмаар “YG” энтертайнментаас “Blackpink хамтлаг 2020 оны эхээр дуу гаргана. Гэхдээ сар, өдөр нь хараахан тодорхой болоогүй байгаа” гэх тайлбар хийжээ.

2019 ОНЫ “GAYO DAEJEJEON” НААДМЫГ ЮНА, ЧА ИНҮ НАР ХӨТӨЛНӨ

MBC телевизээс жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг ‘Gayo Daejejeon’ наадмын энэ жилийн дугаарыг Юна, Чан Инү нар хөтлөхөөр болжээ. Дуучин Юнагийн хувьд 2015 оноос хойш уг наадмыг хөтөлж байгаа бол Ча Инү 2017 оноос хойш хөтөлж байна.

IZ*ONE БОЛОН X1 ХАМТЛАГИЙГ “MAMA-2019”-Д ОРОЛЦУУЛАХГҮЙ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “MNET” буюу Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын энэ жилийн дугаарт IZ*ONE болон X1 хамтлагууд оролцохгүй гэдгийг тус наадмын зохион байгуулах багийнхан мэдэгджээ. Уг хоёр хамтлаг нь MNET-ийн ‘Produce 48’ болон ‘Produce 101’ шоунаас төрөн гарсан ба тэдэнд өгсөн үзэгчдийн саналын тоо “маапаантай” байсан гэдэг нь тодорхой болсон.

Улмаар уг нэвтрүүлгийн продюсер А Жүн Ён саналын тоог өөрчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрч одоогоор эдгээр хамтлагууд түр зогсонги байдалд ороод байна.

Эх сурвалж: Allkpop


Кпопын эргэн тойронд: Blackpink хамтлаг шинэ уран бүтээл гаргана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.