С витаминыг тогтмол хэрэглээ болгох нь ханиаднаас сэргийлэх шилдэг аргын нэгд тооцогддог байна.
С витамины тусламжтайгаар эсийг вирусээс хамгаалдаг интерферон хэмээх уураг нийлэгжиж бий болдог тул та хоол хүнс, уух зүйлсээрээ С витаминыг тасралтгүй авч байх нь дархлаагаа сайн дэмжижи буйн нэг илрэл юм.
Жүрж, алим, киви, лимон зэрэг жимс, үхрийн нүд, аньс, хад, нохойн хошуу, нэрс зэрэг жимсгэнэ, шинэ болоод дарсан байцаа, сонгино, сармис зэргийг үндсэн хоол хүнсээ болгож, хүнд уураг , өөх тос ихтэй хоол тэжээлээс татгалзсан нь дээр.
Учир нь хүнд хоолыг боловсруулахад биеийн хамаг эрч, энерги зарцуулагдан, ханиадыг даван туулахад бүрэн хэмжээгээр төвлөрч чадахгүйд хүрдэг байна. С витамин их хэмжээгээр агуулдаг жимсгэнэ болох үхрийн нүд, аньс, хад, нохойн хошуу, нэрс зэргээр цай, хандмал, халуун ундаа хийж ууж болно. Ханиадны үед шингэн зүйлийг халуун бүлээнээр нь сайн уух хэрэгтэй. Өдөрт 1-1.5 литр жимс жимсгэнээр бэлдсэн ундаа ууж байх нь ханиаднаас сэргийлэх, салах нэг арга юм.
Учир нь ханиадны вирус ханлуунд тэсвэр муутай байдаг учраас халуун бүлээн шингэн зүйлд дарангуйлуулдаг аж.