Виндзорын цайз Зул сардаа бэлэн

1_bИх Британийн оршин суугчдын хувьд өвлийн баярууд, тэр дундаа католик шашинтнуудын Зул сарын баярт бэлтгэх нь өвөл ирснийг билэгддэг. Хатан хааны гэр бүл ч бусдын адил энэ баярт бэлтгэх бөгөөд удахгүй болох баярт зориулан Виндзорын цайз болон Гэгээн Георгийн сүмийг бүхэлд нь чимэглэж дууссан талаар Daily Mail  мэдээллээ.

 Хатан хаан II Елизаветагийн ордонд зориулсан зул сарын гацууруудыг Виндзорын цэцэрлэгт хүрээлэнд тусгайлан ургуулдаг аж

Цайзын Бөөрөлзгөний танхимд 4,6 метр өндөртэй гацуур, Георгийн танхимд зургаан метр өндөртэй гол гацуурыг засчээ. Танхимын тааз шүргэм өндөр гацууруудыг уламжлалт улаан болон алтлаг тоглоомуудаар чимсэн байна.

Зул сард зориулан ёслолын хоолны газар бэлтгэжээ. Баярын хүлээн авалтын ширээн дээр IV Георгий хаан XIX зуунд худалдан авч байсан хатан хааны цуглуулгын алтан эдлэлийг тавих аж.


Виндзорын цайз Зул сардаа бэлэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.