Брэд Питт ухаан сууж бас уйлдаг болсон гэжээ

klzotuh5aZtAP0irBBfyБрэд Питт, Анжелина Жоли нар Холливудын хамгийн аз жаргалтай, бусдын атаархлыг төрүүлэм хос байсан ч 2016 онд гэр бүлээ цуцлуулсан билээ. Жүжигчин Брэд Питт энэ сард нээлтээ хийх “Хоёр Пап” уран сайхны киноныхоо талаар Interview сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ салалтаасаа хойш их зүйлийг ойлгож, 20 жил гаргаагүй нулимсаа унагах болсон тухайгаа ярьсан байна.

Тэрээр нэрт жүжигчин Жон Хопкинстой энэ тухайгаа хуучилсан бөгөөд “би нулимс огт унагадаггүй байсан. Бараг 20 жил уйлаагүй. Харин одоо би өөрийгөө олж нээсэн. Миний хүүхдүүд, найзууд олон зүйлийг өөрчилсөн. Энэ өөрчлөлт хаанаас ирснийг мэдэхгүй ч сайны дохио гэж бодож байна” гэжээ.

Брэд Питтийн ярьснаар хүмүүс алдаан дээрээ илүү их ач холбогдол өгдөг боловч алдаа гаргасныхаа дараа юу хийх вэ, үнэн хэрэгтээ хэн бэ гэдэг нь чухал хэмээн ярьсан байна. Салалтаасаа хойш өөрчлөгдөхөөр шийдэж ухаажсэн тэрээр согтууруулах ундаа хэрэглэхээ больсон тухайгаа мөн дурджээ.

Эх сурвалж: www.cnn.com


Брэд Питт ухаан сууж бас уйлдаг болсон гэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.