“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

СЭЗИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй “CREATIVE STUDENT SCHOLARSHIP”  тэтгэлэгт хөтөлбөр нь энэ сарын 22-нд албан ёсоор эхлээд байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь Megamind, Grinch, Lion King гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж буй. I шатанд бүртгүүлсэн 182 оюутнаас IQ,EQ тест авч, 30 оюутан II шатанд өрсөлдөх эрхээ олж авсан юм.

“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө

 

 

Харин энэ сарын 28-нд II шатанд шалгарсан 30 оюутан өөрсдийн CV-г бүтээлч сэтгэлгээгээр бэлтгэн танилцуулах зарчмаар өрсөлдөж, III шатанд 15 оюутан шалгаран үлдээд байна.

 

 

Хөтөлбөрийн шүүгчээр СЭЗИС-ийн Бизнес удирдлагын тэнхимийн багш Т.Алтангэрэл/мастер/, багш Ц.Булган/мастер/, “Жем Интернэшнл” ХХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Г.Оюунболд, Хүний нөөцийн менежер Б.Мөнхзул нар ажиллалаа.

 

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр: Хөгжлийн жим Хорин жил “Жем Интернэшнл” ХХК

 


“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн II шат амжилттай өндөрлөлөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.