Та хоёрын амар амгаланг огт тоохгүй тэр бяцхан нөхрийн хажуугаар халуухан цагийг яаж өөрсдөдөө гаргах вэ? Ихэнх бүсгүйчүүд нярайлсан өдрөөсөө сексийн харилцаанаас зайлсхийж эхэлдэг. Хүүхдээ бодсондоо, бие минь муухай болчихсон юм чинь, тиймэрхүү юмыг анхаарах ч завгүй байхад гээд сексээс зугтах шалтгаануудаа ээжүүд зөвтгөчихөж чадна л даа. Гэхдээ биеийн холбоогоо сааруулснаас төрөлтийн дараа үүсдэг хосуудын асуудлын ихэнх нь шалтгаалдаг юм шүү. Хүүхдээ ч сайн асардаг, хайртыгаа ч эрхлүүлэхээ мартдаггүй эмэгтэй байхын тулд эхлээд:
Гадаад төрхний асуудалдаа ганцаараа шаналахаа боль
Жин нэмэх, биеийн галбир алдагдах, арьс язрах гэх мэт өөрчлөлтүүд бүсгүй тус бүрийн бие физиологийн онцлогоос шалтгаалж бий болдог. Гэхдээ гадаад төрхөндөө гарсан сөрөг өөрчлөлтүүдэд ганцаараа л стресстэж, өөрөө өөртөө гутрах хэрэггүй. Хэрвээ тэгэх л юм бол харин ч бие галбиртай л холбоотой байсан жижигхэн асуудал чинь харилцааны хэмжээнд очтолоо томрох болно.Та хоёр нэгэнт л нэг гэр бүл болсон учраас бүх асуудлаа хамтдаа шийдвэрлэж, хамтдаа даван туул. Арьсны язралтыг эмчлэх тосыг нөхрөөрөө түрхүүл, бас жингээ эргэж хэвэнд нь оруулах дасгалуудыг ч түүнтэй хамт хий. Сул талаа хүртэл түүнээс тусгаарлаад байвал улам л тусгаарлагдах учраас бүх зүйлийг байгаагаар нь хүлээж аваад хамтдаа “тэмцээрэй”.
Амрах цагийг өөртөө заавал гарга
Амаржаад удаагүй бүсгүйчүүд хүүхдээ асран гэртээ л байдаг боловч яг үнэндээ маш их ядардаг учраас өөрөө өөрийгөө амрааж сурах хэрэгтэй. Хүүхэд хажуудаа хүн хэвтэж байгаа үед илүү тайван, удаан унтдаг. Энэ үеийг далимдуулж бяцхан үртэйгээ хамт өдрийн цагаар дуг хийгээд ав. Ядарсан үед “юун секс” л болно шүү дээ. Өөрөөсөө шалтгаалах зүйлсийг сайтар зохион байгуулж, нөхрөөс шалтгаалах зүйлс дээр түүнээс тусламж авч чадвал хэт их ядрахаас сэргийлж сексийн хүсэл сонирхол буурах нь бага байна.
Түүнийг өд
Сексийн харилцаа хөндийрсөн нь чамаас шалтгаалаагүй ч байж болно. Магадгүй нөхөр чинь хувиа хичээхгүй гэсэндээ, хүүхдээ бодсондоо, чамайг ядраамааргүй байгаадаа эсвэл чамайг хүсэхгүй байгаа байх гэж таамагласандаа тэсээд яваад байж болно шүү дээ. Тийм учраас түүнд сэдлийг нь л өгчих. Орой нөхрийгөө ажлаасаа ирэхэд нь үсээ бага зэрэг янзлаад, нүүрээ хөнгөхөн будаж, уруулаа өнгөлөөд хүлээж байж болно.
Хоёулахнаа байх цаг гарга
Хосууд ажил амьдралаа зохицуулахаас гадна хүүхдээ асрах гээд улам л завгүй болно. Харин үүнийг хэрхэн зохицуулж болох вэ гэвэл сардаа нэг удаа, боломжтой бол хоёр удаа хүүхэд асрагч хөлслө эсвэл аав ээж, дүү нартаа хүүхдээ харуул. Тэгээд хоёулахнаа халуухан цагийг өнгөрөө. Түргэлэхгүй бол бяцхан үр чинь ээжийгээ нэхээд уйлчих болохоор хаана байх, юу хийхээ өмнө нь төлөвлөчихсөн байвал сайн шүү.
Түүнд хүр, түүнээр хүрүүл
Сексийн хамгийн том дайсан бол биеийн холбоо тасрах юм. Танихгүй залуу биенд чинь дураараа хүрэхэд хүртэл сонин мэдрэмж төрдөг биз дээ? Хайртдаа хүрч, түүгээр илүүлж, энхрийлүүлэх нь та хоёрт эротик сэдэл төрүүлнэ. Хүүхдээ харж байхдаа, хооллож байхдаа, хамтдаа тоглож байхдаа ч түүнийгээ үнсэж, цээж гарыг нь илж, тэврэн биеийн холбоог битгий таслаарай. Бас ямар ч үйлдэл хийлгүй нүцгэн биеэрээ тэврэлдэж унтах нь ч хосуудыг ойрхон байлгахад чухал нөлөөтэй. Хүүхдээ нойрсуулчихаад өөрсдөө унтахынхаа өмнө үдшийн шивнээ яриаг заавал хийж байгаарай.
Аман секс
Үнэхээр ядраад байвал аман секс хийж өгч болно. Түүнийг чинийхийг хэлээрээ оролдож байхад чи болж байгаа зүйлийг мэдрээд хэвтэхэд л болно. Харин түүнийхийг хэд хөхөөд л тэр тавьчихна. Хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэх боломжтой байгаа биз дээ?
“Бид хоёр” гэдгийг бүү март
Сэтгэл догдлол, сюрприз дүүрэн болзоог орхигдуулж, мартуузай. Дотно байдлаа аль болох алдалгүй амьд байлгах нь чухал. Хүүхэд том болоод өөрийн гэсэн амьдралаа хөөгөөд яваад өгнө. Харин та хоёр насан туршдаа бие биенийхээ дэргэд байх болно. Тэр олон жилийн амьдралыг аз жаргалтай болгох алхмаа одооноос эхлүүлээрэй.