Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа

359aaa_cha_k-pop_star_x974

Өмнөд Солонгосын 27 настай поп дуучин, жүжигчин Ча Ин Ха гэртээ нас барсныг өчигдөр цагдаа нар олжээ.

Сүүлийн хоёр сар орчим хугацаанд тус улсын энтертайнмент салбарын гурав дахь уран бүтээлч ийнхүү цаг бусаар хорвоог орхиж байна.

Ли Жэ Хо гэсэн жинхэнэ нэртэй Ча нь “Surprise U” k-pop хамтлагийн дуучин бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний замналаа амжилттай эхлүүлээд байжээ.

Тэрээр 2017 онд “You, Deep Inside of Me” нэртэй богино хэмжээний кинонд тоглосон бол дараа нь “Love with Flaws” телевизийн цувралд дүр бүтээсэн байна.

Өнгөрсөн сард поп дуучин Гү Хара, Сулли нар хэдхэн хоногийн зайтай дараалан амиа хорлосон юм. Дотны найзууд байсан дуучин бүсгүйчүүдийн үхэлд онлайн орчны дарамт, доромжлол, нууцаар хийсэн дүрс бичлэг нөлөөлсөн гэлцэж байна.

2018 онд Гү Хара өөрийнх нь нүцгэн гарсан дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй хийж, тараахаар сүрдүүлсэн экс найз залуугаа шүүхэд өгч байжээ.

2017 онд Өмнөд Солонгост хууль бусаар бусдын дүрс бичлэгийг хийж тараасан 6,400 орчим хэрэг цагдаад бүртгэгдсэн нь 2012 оны тооноос 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: The Guardian


Өмнөд Солонгосын бас нэг поп дуучин нас барлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.