Германы экс Ерөнхийлөгчийн эхнэр Беттина Вульф Google компанийг шүүхэд өгчээ. Экс Тэргүүн хатагтай өөрийн
өнгөрсөн түүхийн талаар дэгдсэн цуу яриаг таслан зогсоохыг оролдож байгаа юм. Google хайлтын системд түүний нэрийг оруулахад “Биеэ үнэлэгч Беттина Вульф”, “Беттина Вульфын дотно үйлчилгээ” гэх зэрэг хувилбарууд гарч ирдэг байна. Германы ард иргэд хатагтай Вульфыг гэр бүл болохоосоо өмнө Хамбург хотын дотно үйлчилгээ үзүүлдэг албанд ажиллаж байсан гэх яриаг ихэд сонирхдог бололтой.
Өмнө нь Беттина Вульф болон түүний өмгөөлөгчид үүнтэй төстэй 30 гаруй хэрэгт ялалт байгуулж чадсан юм. Харин Google компани үүнтэй санал нэгдэхгүй байна. Хайлтын мөр бөглөгдөх байдал хэрэглэгчдийн хамгийн их хандалтаас шалтгаалж бий болдог гэнэ. Тэгэхээр хүмүүс экс Ерөнхийлөгчийн эхнэрийн нэрийг хайхдаа өмнө нь ийм тодотгол бичдэг аж. Нэхэмжлэлд Google компанийг гүжир гүтгэлэг, худал мэдээлэл тараасанд буруутгажээ.
www.wikimon.mn