АНУ-д шарсан төмсний хомсдол үүсч болзошгүй

french-fries-234107-1939834602Америкчуудын өдөр тутмын хэрэглээ болсон шарсан төмсний нөөц дуусаж байгаа гэвэл та итгэх үү?

“Хойд Америкт хүйтний эрч чангарсны улмаас төмсний ургац хураалт муудсан тул энэ жил шарсан төмсний хомсдол бий болж магадгүй. Төмс нийлүүлэгчдийн зүгээс шарсан төмсний хэрэгцээг хангахын тулд чадах чинээгээрээ хичээж байна” хэмээн Блүүмберг сувгаар мэдээлжээ.

Сүүлийн үед АНУ-д French fries буюу нарийн хэрчиж шарсан төмсний эрэлт маш их байгаа ч үүнийг ханган нийлүүлж чадахгүйд хүрээд байгаа аж.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас энэ оны арваннэгдүгээр сард “Манай улсын төмс тариалагч шилдэг 9 компанийн ургац хураалт 6.1% хувиар буурах төлөвтэй байна” хэмээн мэдээлж байсан.

Канадын төмс тариалагчдын нэгдсэн тайланд дурдсанаар энэ жил өмнөх онтой харьцуулахад 3 тэрбум фунт стерлингийн алдагдалтай ажилласан ба “түүхэндээ хамгийн бага төмс тариалсан жил боллоо” хэмээжээ.

Ийнхүү АНУ-д төмсний нөөц багассантай холбогдуулан шарсан төмсний үнэ өсөх хандлагатай байна.

Нова Скотиагийн “Dalhousie” их сургуулийн Хүнсний шинжилгээний лабораторийн захирал Силвейн Чарлебейс “Төмсний нөөц бага байгаагаас улбаалан жижиг хоолны газрууд шарсан төмсний үнээ нэмэхгүй ч порцоо багасгах магадлалтай. Гэвч одоогийн байдлаар шарсан төмсний үнэ аль хэдийн өсөөд эхэлчихсэн. Хүмүүс үүнийг анзаарахгүй л байгаа байх. Сүүлийн 12 сард шарсан төмсний үнэ 20%-иар өссөн шүү дээ ” хэмээжээ.

Эх сурвалж: Complex


АНУ-д шарсан төмсний хомсдол үүсч болзошгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.