Нууцлаг тэргүүн хатагтай Меланиагийн албан бус намтар хэвлэгджээ

cavan01-1АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампыг дэлхийн хамгийн нууцлаг, хачин жигтэй хэрнээ чимээгүй, гэсэн атлаа хэвлэлийнхний өмнө барьц алддаггүй, сонирхолтой гэж олон судлаачид хэлдэг. Магадгүй энэ байдал нь түүнийг сонжих сонирхогчдын тоог улам бүр нэмдэг байх.

Нууцлаг тэргүүн хатагтайн зөвшөөрөгдөөгүй намтар буюу “Чөлөөл, Меланиа: Албан бус намтар” нэртээ шинэ ном өнөөдөр нээлтээ хийж байна. CNN агентлагийн сэтгүүлч, Цагаан ордны хэвлэлийн багийн гишүүн Кэйт Бэннет өөрийн мэдэх тэргүүн хатагтайн Словени улсад өнгөрүүлсэн хүүхэд нас, загвар өмсөгчийн амьдралаас Цагаан ордонд сууж тэргүүн хатагтай болсон бүхий л үеийг намтар хэлбэртэйгээр бичиж олонд хүргэхээр болжээ.

 Америк орны түүхэн дэх хамгийн их шуугиан тарьсан төрийн тэргүүнүүдийн нэг Дональд Трамп бол түүний нөхөр. Энэ бүхний ард юу нуугдаж байгааг зохиогч албан бус намтар номоороо харуулахыг хичээсэн байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Меланиа Цагаан ордонд амьдрахдаа тусдаа хувийн унтлагын өрөөтэй болсон талаарх баримтыг ч номонд дурдах аж. Меланиа өөрийн гадаад төрх, хувцас загварын сонголтоороо хүчирхэг, эрэлхэг байдлыг харуулдгаараа алдартай. Хурц мөр, нарийн бэлхүүс, цэргийн ногоон, тэнгисийн ягаан зэрэг өнгийг түлхүү сонгодог байна.

Амазонд 15 ам.доллараар зарагдаж эхэлсэн намтарт өнөөгийн тэргүүн хатагтайн хүчирхэг байдал, хэлсэн үгнүүдээс гадна бодит амьдрал дээр Иванка Трамптай чухам ямар харилцаатайг ч сөхсөн байна. Үнэн хэрэгтээ АНУ хоёр тэргүүн хатагтайтай, нэг нь Меланиа, нөгөө нь Трампын охин Иванка гэж ярих хүмүүс олон байдаг юм.

Эх сурвалж: www.cnn.com  livetv.mn


Нууцлаг тэргүүн хатагтай Меланиагийн албан бус намтар хэвлэгджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.