Будалт бүр урлаг

712-1575515693я5Хэний ч тааварлаагүй шинэ төрх буюу  фреш будалт
Охид бүсгүйчүүдийн  хувьд,  хөөрхөн харагдах хамгийн чухал зүйл бол яахын аргагүй нүүр будалт байдаг. Гоёлын, өдөр тутмын, хуримын гээд олон төрлийн нүүр будалт байдаг учраас шинэ жилийн үдэш үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлж чадах нүүр будалтыг Make up  “Arianna” буюу Ариунзулаас тодруулсан юм. Нүүр будах нь түүний хобби.
Түүний нүүр будалтын онцлог бол охид, бүсгүйчүүд болон дундаж насны бүсгүйчүүдийг илүү залуу, гэрэлтсэн жавхаалаг харагдуулах будалтуудыг хийдэг гэж үйлчлүүлэгчид нь үнэлдэг.  Make up  Arianna ”Эмэгтэй хүний гоо сайхныг  улам бүр тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нүүр будалт нь будаагүй мэт харагдах дүр төрх юм.  Нүүрээ зөв будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэнтэй харагддаг. Би Америк будаг түлхүү хэрэглэдэг учраас шинэ жилийн үдэш тогтоцтой, өглөө будсан ч орой хөөрхөн төрхөө алддаггүй давуу талтай байдаг. Өвлийн улиралд тэр тусмаа шинэ жилийн цэнгүүнээр фреш будалт хийх нь хэний ч тааварлаагүй сонголтыг бүрдүүлдэг. Фреш будалтын үндсэн элемент бол яахын аргагүй хөнгөн суурь будалт юм. Мөн будалт бүр янз бүр. Өмсөх даашинзны загвар, өнгө, оролцох арга хэмжээ зэргээс шалтгаалан үс засалт, нүүрний будалт өөр өөр байдаг. Дур булаам харагдах, албаны харагдах гээд. Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог дүр төрхтэй.  Тиймээс будалт хийж буй хүнийнхээ нүүрний онцлогт тохируулж, үзэсгэлэнтэй талуудыг нь тодотгохыг зорьдог. Мөн нүд, хөмсөг бол хүний нүүрний хамгийн чухал хэсэг. Нүүр будалтын 90 хувь нь нүд,хөмсөгний будалтаас хамаарна. Би хүн бүрийн нүдийг гал цогтой, гэрэлтсэн харагдахуйц будах дуртай” гэв.
Хумсан дээрх Арт
Хумс будалт гэдэг биеэ даасан урлагийн бүтээл болжээ. Тиймээс цаг үе , улирлаа дагаад хумс будалтын чиг  хандлага ч бас хувирч өөрчлөгддөг. 2019 оны трэнд болж буй будалтуудыг сонжвол, геометрийн дүрс бүхий будалтууд, цас, бороо орохыг билэгдсэн будалтууд,  алтлаг мөнгөлөг өнгийн будалтууд,  олон эмэгтэйчүүдийн будах дуртай энгийн будалтууд, өнгө жавхаа нэмсэн тод чамин өнгүүд, сүүдэртэй, шигтгээтэй будалтууд гээд уртаас урт жагсаалт үргэлжлэхээр байна. Тиймээс  цорын ганц эрэгтэй маникюртэй өвөрмөц салоныг зорьж ирэн шинэ жилийн зөвлөгөө авсан юм. Эдний салон олон маникюртай ч бусад салоноос ялгарах гол онцлог нь тэд хөл, гарын хумсан дээр уран зургийг ёстой л урладаг аж. Өөрөөр хэлбэл, тэд хумсан дээр таны хүссэн зургийг нь зурах, акрилан хумсаар таны хүссэн дизайн загвартай хумсыг хуруу болон хумсны хэлбэрт тань зохицуулан урладаг юм байна. Жишээ нь, дөрвөлжин, гурвалжин,  дугуй болон зууван гээд геометрийн  дүрс бүхий хумснуудыг урлах аж. Мөн тэд дэлхий даяар трэнд болж буй гелэн буюу хамгийн тогтоц удаантай хумсны будалтыг хийх, мөн акрилан, торгон хумсыг ч хийдэг юм байна. “Урлагийн бүтээл хоромхон хугацаанд бүтдэггүй. Тиймээс охид, бүсгүйчүүд маань шинэ жилийн үдэш өмсөх гоёлын даашинз, хүлээн авалт зэрэгтээ төгс хослох будалтуудыг хийлгэх хэрэгтэй. Загварлаг дэгжин хумсны будалтууд ойролцоогоор 1-3 цаг үргэлжилдэг учраас ажлын цагаа зохицуулж ирээрэй. Өмсөх даашинз болоод, үсний засалт уруулын будалт зэрэгтэйгээ хумсны будалтаа зохицуулах, мөн гар болоод хуруу хумсны хэлбэртээ зохицсон будалт бусдаас ялгарч харагддаг. Ялангуяа, акрилан хумс хүн бүхэнд анхаарал татам дизайныг бүрдүүлж өгч чаддаг. Хумсны өөг далдална, гэмтсэн хумсыг засна, тогтоц нь удаан байдаг. Бүх төрлийн хэлбэрийг гаргаж өгдөг онцлогтой” хэмээн “ Express Beauty salon”-ы мэргэжилтэн Г.Цэнд-Аюуш,  С.Баярмаа нар зөвлөж байна.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Будалт бүр урлаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.