Зүрх нь 6 цаг гаруй зогссон эмэгтэйг амилуулжээ

1cd42d_35_x678Испанийн эмч нар осгосны улмаас зургаан цаг 30 минутын турш зүрх нь зогссон 34 настай британи эмэгтэйг сэхээн амьдруулсан тухай   Vanguardia сонинд мэдээлсэн байна. Одри Мэш гэдэг уг эмэгтэйд тохиолдсон явдал 11 дүгээр сарын 3-нд болжээ. Гэвч Берселона хотын Vall d’Hebron эмнэлгийн эмч нар “онцгой тохиолдлын” талаар дөнгөж пүрэв гарагт мэдээлсэн байна. Британи эмэгтэй нөхрийн хамт Каталонийн Пиренейн нуруунд алхаж байх үед цаг агаар муудаж, улмаар ухаан алджээ. Нөхрийнх нь ярьснаар, эхнэрийнх нь судас цохилохгүй, амьсгалахгүй байсан байна. Аврагчид ирэх үед Мэшийн биеийн температур Цельсийн 18 хэм болж хөрсөн байж.

Эмэгтэйг сэхээн амьдруулахын тулд эмч нар экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн систем ашигласан бөгөөд түүний тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг нь сэргээж чадсан байна. Мэшийн хуруу нь мэдээгүй болсноос бусдаар мэдрэлийн тогтолцоонд өөр хүндрэлүүд гараагүй нь эмч нарыг гайхшруулжээ. Эмнэлгийн ажилтан Эдуард Аргудогийн ярьснаар, британи эмэгтэйг сэхээн амьдруулахад түүний тархины байдал гол хүчин зүйл болжээ. “Тархи хурдан хөлдөж, зүрх нь зогсохоос өмнө тархины хүчилтөрөгч эрс багассан байсан” гэж тэрбээр ярьсан байна.

Зүрх нь  ийм удаан хугацаагаар зогссон өвчтөнийг сэхээн амьдруулсан хосгүй тохиолдол Испанид анх удаа тохиолдсон байна.


Зүрх нь 6 цаг гаруй зогссон эмэгтэйг амилуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.