Дэлхийн миссийн санал асуулга дуусахад тав хоног үлдлээ

75478523_579614942842875_8696071690674765824_n-640x452

“Дэлхийн мисс-2019” тэмцээний үндсэн долоон шалгуур үзүүлэлтийн нэг болох HEAD TO HEAD буюу нүүр тулсан ярилцлагад манай улс Армени, Боливи, Өмнөд Африк, Казахстан, Болгари зэрэг орнуудтай нэг групп болсон. Тус ярилцлагын үеэр Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Мандахын Цэвэлмаагийн эх орон, түүх соёл, зан заншил хийгээд өөрийнхөө тухай онцлон танилцуулсан видео бичлэгийг өнгөрсөн жилийн дэлхийн мисс ихэд сайшаасан билээ.

Мөн ярилцлагын хариуг www.missworld.com сайтаар санал асуулга явуулж дүгнэнэ. Манай улс тус санал асуулгаар групптээ тэргүүлж байгаа бол нийт 130 орноос зургаадугаар байрт жагсаж байна. Санал асуулгын дүн тав хоногийн дараа гарах тул та бүхэн эх орноо төлөөлөн оролцож буй мисс бүсгүйгээ дэмжин, саналаа өгөөрэй. Тухайн санал асуулгад түрүүлсэн мисс шилдэг 40-т багтах юм байна.

Хэрхэн саналаа өгөх вэ?

  1. Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
  2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
  3. Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
  4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
  5. Vote товч дээр дарж саналаа өгнө.

Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.

Хамтдаа Дэлхийн мисстэй болцгооё!


Дэлхийн миссийн санал асуулга дуусахад тав хоног үлдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.