34 настай бүсгүй Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодров

7719ca7c3ef7b5af05168ac3e261402c3c053ac8

Финланд улсын Сайд нарын танхимыг /Засгийн газар/ энэ жил 34 настай Санна Марин хэмээх эмэгтэй удирдахаар болжээ. Эрх баригч Социал демократ намын Зөвлөлийн хурлаас түүнийг Ерөнхий сайдаар томилуулахаар дэмжсэн байна. Парламент дахь Социал демократ намын бүлгийн дарга Антти Линдтман түүнтэй өрсөлдсөн ч ялагджээ.

Санна Марин 34 настайдаа Ерөнхий сайд болсноороо “Хамгийн залуудаа гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн” дэлхийн дээд амжилтыг тогтоож байна. 35-тайдаа Ерөнхий сайд болсон Украины Алексей Гончарук өмнөх дээд амжилтыг эзэмшиж байв.

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд Санне Марин удирдлагын ухааны бакалавр зэрэгтэй, улс төрийн гараагаа харьцангуй эрт эхлүүлсэн нэгэн юм байна. 2013 онд Тампере хотын Зөвлөлийн дарга болсноор улс төрийн дээд өндөрлөгт гарч иржээ. 2014 онд Социал демократ намын дэд дарга болж, 2015 онд Парламентад сонгогджээ.

С.Мариныг маргааш Финландын Парламентаар авч хэлэлцэнэ. Улмаар Ерөнхийлөгчөөр батлуулах юм.

Eagle.mn


34 настай бүсгүй Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодров
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.