Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ

0d3ee25280a19a653632c46f7fe016bf_x3Марбелла хотын  Kempinski зочид буудлын гацуур модны загварыг Деббие Винхам гэх уран бүтээлч гаргасан байна. Тус зочид буудлын зүгээс 15 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа зул сарын  гацуурыг улаан, цагаан, ягаан болон хар өнгөтэй алмазаар чимэглэжээ.

Үүнээс гадна  тус гацуурыг Болгар улсаас  авчирсан үнэт чулуу, 3D принтерийн оролцоотойгоор шоколадаар урласан тогос шувууны өд, тэмээн хяруулын өндөг, болон үнэртэй усны саваар чимж өгсөн байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй зул сарын модоор нэрлэгдэж байгаа энэхүү гацуур тийм ч өндөр биш ч гэсэн маш чамин тансаг харагдаж байгааг онцолжээ. Сонирхуулахад, 2010 онд Арабын Нэгдсэн Эмирт Улсын  Абу Даби хотод байрлах “Emirates Palace” зочид буудал 11 сая ам.долларын өртөг бүхий бугуйвч, хүзүүний зүүлт болон бугуйн цагаар чимэглэсэн зул сарын гацуур модыг олон нийтэд сонирхуулж байсан юм.

Энэ гацуур хамгийн өндөр үнэтэй гацуур модоор Дэлхийн Дээд Амжилтын номонд бүртгэгдэж байжээ. Мөн 2016 онд Японы Токио  хотод 1.8 сая ам.долларын үнэ бүхий алтан утсаар  зул сарын  гацуур модыг чимэглэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.