Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ?

4vu9ndv625nttafrt1uv1s2sc0_bОрчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар эмчлэх сонирхолтой байдаг. Тэгвэл та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох зөвлөгөөг хүргэе.

Лемоны шүүс

Арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

Улаан лооль

Маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

Өргөст хэмх

Өргөст хэмхийн хандыг сорви мөн шархан дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

Банана

Бананыг нухаад  сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

Мөс

Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдгэрүүлдэг гэдгийг сана.

Мөнгөн эдлэл

Арьсан дээр тогтсон сорвийг мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдэгрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчина. Цалин цагаан буюу цэвэр мөнгөөр үрэх  хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилахад тус болно. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ.


Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: azithromycin canada Огноо: 5 September 2020 Reply

azithromycin canada https://azithromycinx250.com/

Нэр: generic for viagra Огноо: 23 September 2020 Reply

generic for viagra

Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ? | Miss.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.