Дэлхийн аварга Н.Онондарь: Бүжиг надад бүхнийг өгсөн

Герман улсад зохион байгуулагдсан латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы “Grun Gold” хамтлаг түрүүлж, Дэлхийн  аварга боллоо. Дэлхийн есөн удаагийн аварга энэ хамтлагт монгол охин бүжиглэдэг ба түүнийг Н.Онондарь гэдэг. Тэрбээр 2018 онд мөн хамтлагаараа Дэлхийн аварга болж байсан юм. 

​​​​Дэлхийн хошой аварга Н.Онондарийг манай уншигчид эчнээ таних билээ. Германы “Grun Gold” хамтлагийн нүүр царай болсон бүжигчин бүсгүй өдгөө Германы Бремен хотод амьдардаг ба Спортын сэтгэл судлал мэргэжлээр сурдаг билээ. Бүжгийн төрөлд Дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөсөн Н.Онондарийн энэ оны дөрөвдүгээр сард Зиндаа.мн сайтад өгч байсан ярилцлагыг түүнийг шинэ амжилт гаргасныг тохиолдуулан дахин хүргэж байна. 


Ярилцсан өдөр: 2019.04.10

-Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа танаар хүмүүс бахархдаг. Өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаач…

-Сайн байна уу. Намайг Нэргүйн Онондарь гэдэг. 22 настай. Германы Бремен хотод сурч байна. Германы шигшээ багт бүжиглэдэг. Энд хоёр дахь жилдээ амьдарч байна.

-Хэдэн настайгаасаа бүжиглэсэн бэ?

-Таван настайдаа анх Монголын хүүхдийн ордонд бүжгийн ангид орж байсан. Түүнээс хойш олон сайхан багшийн гар дамжин суралцаж ирсэн. Жаргалсайхан, Мөнгөнхуяг, Гэрэлтуяа зэрэг багш нар маань бий. Хамгийн их нөлөөлсөн багш маань Гэрэлтуяа. Намайг их задалсан гэх үү дээ.

-Ямар, ямар төрлийн бүжиг бүжиглэдэг вэ?

-Ер нь бол балетаас бусдыг нь бүжиглэдэг.

-Монгол бүжгээ бүжиглэдэг л байх…

-Бүжиглэчихдэг шүү.

-Гадаадад амьдрах, гадаад хэл сурахын давуу тал юу байдаг бол, энэ талаар?

-Гадаадад амьдрах хамгийн эхний давуу тал бол бие дааж сурна. Өөр хэл дээр хичээл сурна гэдэг амаргүй. Тухайн улсын ёс заншил, хүмүүсийнх нь сэтгэхүйг мэднэ гэдэг бол маш том давуу тал. Гадаад хэл сурахын давуу тал гэвэл залуус эхлээд англи хэл сурвал зүгээр байх. Англи хэлээр дэлхий даяар ярьж байна. Гадаад хэл сурах нь хүнд зорилгынх нь үүд хаалгыг нээж өгдөг. Энэ нь л хамгийн том давуу тал гэж боддог.

-Гаргаж байсан хамгийн том амжилтуудынхаа талаар яриач?

-2018 онд болсон Латин бүжгийн ДАШТ-д Германы багтайгаа оролцож нэгдүгээр байрт орсон. Энэ бол хамгийн том бахархал болсон амжилт минь.

-Танай багт өөр монгол хүн бий юу. Хослон бүжиглэгч нь гадаад хүн байдаг байх, хамтрагч нарынхаа талаар?

-Багтаа би ганцаараа монгол. Бусад нь герман бүжигчид. Миний хослон бүжиглэгч маань герман хүн.

-Бүжгийн урлаг хүнд олон зүйлийг өгдөг. Та бүжгийн спортоор хичээллээд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Бүжиг бол надад бүх зүйлийг өгсөн. Гоозүй, хүнтэй харьцах харьцаа, өөртөө итгэх итгэл, мэдрэмж гээд л. Бүжгээс авч байгаа кайф бол юутай ч зүйрлэшгүй маш том бэлэг байдаг.

-Залуу хүнд өмнөө тавьсан зорилго их байх. Цаашдын зорил­гынхоо талаар хуваалцаач…

-Цаашдын зорилго бол амжилтаа дахиад бататгах. Түүнчлэн төгсөөд мэргэжлээрээ ажиллах. Би спортын сэтгэлзүйгээр сурдаг. Цаашаа сурч байгаа мэргэжлээрээ мастер хамгаалахыг зорьж байгаа. Юу болохыг харж л байя. Спортын сэтгэлзүйгээрээ Монголдоо ажиллаж, Монголынхоо тамирчдыг олон улсад явахад нь дагаж, сэтгэлзүйн тал дээр нь бэлдэж, дэмжихийг маш их мөрөөддөг. Мэргэжлээрээ цаашид олон олон тамирчдын амжилтад нөлөөлөхийг хүсдэг.

-Бүжгээр хичээллээд, гадаадад амьдрахад хэцүү зүйл тохиолдож байв уу?

-Ер нь бол хүнд хэцүү үеүд тохиолдож байсан. Монголд биш өөр сэтгэхүйтэй, өөр улсад ирээд шигшээ багт нь бүжиглээд, тэмцээн уралдаанд өрсөлдөхийн хажуугаар сарын хэрэгцээнийхээ зардлыг олно. Хичээл ном, бүх юмаа амжуулах гэж нэг хэсэг хэцүү байсан. Бүх юмыг давхар хийж байлаа. Харь улсад, герман сэтгэхүйг ойлгоход анх бэрхшээл гардаг байсныг нуугаад яахав. Одоо бол харьцангуй ойлгодог болсон.

-Аливаа бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

-Аливаа бэрхшээлийг даван туулахад надад гэр бүл минь маш их нөлөө үзүүлдэг. Хэцүү зүйл болж, шантрах үе гарахад гэр бүлийнхэнтэйгээ ярина. Эцэг эх, гэр бүлийнхэн маань дэмжиж, зөвлөгөө өгдөг. Тэднийхээ ачаар л бүгдийг даван туулдаг.

-Бүжгээс өөр ямар хоббитой вэ?

-Бүжгээс өөр ном унших, кино үзэх, усанд сэлэх дуртай.

-Цоглог, дайчин, эрч хүчтэй энэ бүсгүйн хамгийн айдаг зүйл юу вэ?

-Өөрийгөө алдахаас айдаг.

-Бүжиглэж байхдаа мэдэрдэг тэр мэдрэмжийнхээ талаар хуваалцахгүй юу?

-Бүжиглэж байхдаа мэдэрдэг тэр мэдрэмжийг бүжигчин хүн бүр өөрөөр хэлэх байх. Миний хувьд бүжиглэж байхдаа тэс өөр ертөнцөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Юунаас хамгийн их эрч хүч авдаг вэ?

-Хамгийн их эрч хүчийг урмын үгнээс авдаг.

-Ямар дуу, хөгжим сонсдог вэ?

-Янз бүрийн дуу сонсдог. Аль гоё санагдсаныгаа сонсоно.

-Таны бодлоор монгол залуус дэлхийн залуустай харь­цуулахад ямар хэмжээнд байна. Бид юугаа өнгөлж тордож, юугаа засч залруулах хэрэгтэй юм шиг санагдав?

-Миний бодлоор монгол залуус дэлхийн залуустай харьцуулахад сэтгэхүй, IQ талдаа маш дээгүүр байдаг юм шиг санагдсан. Жаахан хариуцлага муутaй, цаг барьдаггүй, залхуу юм шиг санагдсан боловч бүх чадвараараа дэлхийд нэлээд дээгүүрт яваа шүү. Хаана ч дутахааргүй гэж боддог.

-Монголынхоо нэрийг гар­гаж яваа таниас залуус үлгэр дуурайлал авдаг. Уншигч залуус­таа хандаад зөвлөгөө өгөөч…

-Залуустаа хандаж зөвлөхөд мөрөөдөлдөө үнэнч, өөртөө итгэлтэй, зорилгодоо үнэнч байгаарай гэж хэлмээр санагддаг.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Жинхэнэ эмэгтэй хүн гэвэл ээж шигээ эмэгтэйг хэлнэ. Эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Үүнээс гадна бусдыг маш сайн хайрлаж, халамжилдаг байх хэрэгтэй.

-Сэтгэл тавгүй, хүнд үед юу хийдэг вэ?

-Хэцүү, бэрхшээлтэй үедээ би цаас гаргаад өөрт юу байгаагаа эхнээс нь бичдэг. Хоёр хөлтэй, хоёр гартай, бүтэн биетэй, ээж аавтай, ах дүүтэй гээд л байгаа бүх зүйлээ жагсаадаг. Мөн өнөөдөр ямар хоол идсэн зэргээр амьдралд байгаа хамгийн сайхан зүйлүүдээ бичнэ. Тэгсний дараа сэтгэл тавгүйтэл зүгээр болдог.

-Спортын сэтгэлзүйч гэдэг мэргэжил Монголд хэр хөгжсөн юм шиг санагддаг вэ. Тамирчин хүний нүдээр харахад энэ салбар Германд хэр хөгжсөн байна?

-Олон улсын бүх тамирчид сэтгэлзүйчтэй байдаг. Сэтгэл­зүйч байхгүй юмаа гэхэд дасгал­жуулагчид нь мэдлэгтэй. Тамирчдынхаа сэтгэлзүйтэй нь тулж харьцдаг. Сэтгэлзүй байхгүй бол 100 хувийн бэлтгэлийг дэвжээн дээр гараад 10 хүртэлх хувиар бууруулдаг сул талтай. Тэгэхээр сэтгэлзүй бол бэлтгэлээс илүү нэгдүгээрт тавигдах ёстой зүйл гэж боддог. Би өөрөө тамирчин хүн болохоор тэр тусмаа сайн ойлгодог. Тэмцээний өмнөх дарамт, айдас, сэтгэл хөөрөл гэх мэт олон зүйл бий.

-Хавар болж, бүсгүйчүүд жингээ барих, гоолиг байх та­лаар ярьж эхэлсэн. Таны хувьд жиндээ хэрхэн анхаардаг вэ?

-Зөв, эрүүл хооллохыг их хичээ­дэг. Хэрвээ илүү идсэн бол илүү бэлтгэл хийдэг. Бас сайн унтаж амрахыг их хичээдэг. Боломж гарвал сайн амарч байх хэрэгтэй.

-“Facebook” хэр их ашигладаг вэ?

-Гэрийнхэнтэйгээ холбоотой байхын тулд хэрэглэдэг. Аль болох цахимд цаг үрэхгүй байхыг хичээдэг.

-Залуучууд чатаар танилцах, болзох хүсэлт их тавьдаг байх. Найз залуутай юу?

-Найз залуу одоогоор байхгүй. Би хувьдаа амьд харилцааг их эрхэмлэдэг.

-Германчууд Монголыг хэр мэддэг санагдав. Таныг монгол гэхэд хүмүүс юуг хамгийн их сонирхож байсан бэ?

-Энд зарим хүн Монголын талаар мэддэггүй. Гэхдээ цэвэр герман хүмүүс нь бол Монголыг сайн мэднэ. Бидний соёл, ёс заншлыг их сонирхож асуудаг.

-Ном унших дуртай гэсэн. Сэтгэлд тань хамгийн их хоногшиж үлдсэн ном юу байв?

-Михаэл Эндегийн “Момо” ном сэтгэлд хоногшиж үлдсэн.

-Тэгвэл сэтгэлд хамгийн тод үлдсэн кино?

-Италийн “Амьдрах сайхан”.

-Өндөр өсгийт өмсөх, намхан ултай гутал өмсөх хоёрын алийг нь сонгох вэ?

-Намханыг нь сонгоно.

-Нүүрээ тод будах таалагддаг уу, эсвэл хөнгөн будах зүгээр үү?

-Хөнгөн будаад гарахыг илүүд үздэг.

Zindaa.mn


Дэлхийн аварга Н.Онондарь: Бүжиг надад бүхнийг өгсөн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Sagacitossidof Огноо: 6 September 2020 Reply
Нэр: bouuoAspiz Огноо: 20 September 2020 Reply

viagra generic online buy viagra canada buy viagra online

Нэр: Sagacitossidof Огноо: 7 September 2020 Reply
Нэр: اولین سکس Огноо: 13 September 2020 Reply

one of our guests just lately proposed the following website

Нэр: adam and eve sex toys Огноо: 16 September 2020 Reply

Sites of interest we’ve a link to

Нэр: quality counterfeit Огноо: 17 September 2020 Reply

usually posts some pretty fascinating stuff like this. If you are new to this site

Нэр: Dalmatian Puppies For Sale Near Me Огноо: 17 September 2020 Reply

that would be the end of this report. Right here you

Нэр: Buy Dmt Online Огноо: 17 September 2020 Reply

Here is a superb Blog You might Locate Exciting that we Encourage You

Нэр: computer doktor Огноо: 18 September 2020 Reply

please check out the internet sites we stick to, such as this one, as it represents our picks in the web

Нэр: bfnfjhesoxy Огноо: 19 September 2020 Reply

prescription viagra generic viagra reviews viagra order

Нэр: gjjxhesoxy Огноо: 20 September 2020 Reply

canadian pharmacy viagra what exactly does viagra do? viagra coupon

Нэр: bgnnesoxy Огноо: 20 September 2020 Reply

side effects of cialis cialis generic over the counter canadian pharmacy cialis

Нэр: ntjjdesoxy Огноо: 20 September 2020 Reply

buy cialis without prescription tadalafil cialis cialis no prescription

Нэр: ngikkNedge Огноо: 21 September 2020 Reply

viagra 100mg viagra for men viagra vs cialis

Нэр: btvgyNedge Огноо: 21 September 2020 Reply

cialis generic cialis and alcohol cialis 20 mg

Нэр: bffnfjhesoxy Огноо: 23 September 2020 Reply

viagra oral viagra pills order viagra online

Нэр: rbtjoAspiz Огноо: 23 September 2020 Reply

viagra online over the counter viagra alternative to viagra

Нэр: CDR WRITING Огноо: 23 September 2020 Reply

please go to the web sites we adhere to, including this a single, as it represents our picks through the web

Нэр: software download for pc Огноо: 24 September 2020 Reply

Here are several of the websites we advise for our visitors

Нэр: health insurance broker Огноо: 24 September 2020 Reply

Here are a number of the web-sites we recommend for our visitors

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.