Шинэ жилийг ямар даашинзтай угтах вэ?

2020 он бол дорнын зурхай ёсоор төмөр махбодтой цагаан хулгана жил юм. Хэрвээ та энэ жилийг эрхшээсэн амьтанд таалагдъя гэвэл шинэ жилээрээ түүний өнгөөр хувцаслах хэрэгтэй.

Шинэ жилийн үдэшлэгийн даашинзаа сонгохдоо цагаан, саарал, эсвэл мөнгөлөг өнгө сонгоорой гэж зурхайчид зөвлөж байна. Таны хувцсанд эдгээр өнгө давамгайлбал илүү сайн. Учир нь хулгана элдэв тод, хурц өнгөнд дургүй.

Шинэ жилийн цагаан даашинз: Цагаан өнгө нь цаанаасаа баяр ёслолоос гадна цэвэр ариун, гэрэл гэгээг бэлгэддэг. Шинэ жилээ ийм өнгийн даашинзтай угсанаар та энэ баярын энергийг заавал мэдрэх болно.

Хэрвээ та чимээ шуугиантай үдэшлэгт оролцох гэж байгаа бол сувдан өнгөтэй, урт оноотой даашинз сонгоорой. Харин та гоолиг сайхан хөлөө илүү тодотгоё гэвэл өргөн ханцуйтай мини даашинз өмс. Хэтэрхий задгай мэт санагдвал ирээдүйн хадамтайгаа уулзахдаа өмсөж ч болох даашинз олж болно.

00-promo-bridal-collage Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

SPACE-D- Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

lela-rose-trends-3098a27b0cba45f381abc93982548492 Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

Үдэшлэгийн мөнгөлөг даашинз: Гялалзаж гялтганадаг даашинз шинэ жилээр л өмсөхгүй юм бол өөр хэзээ өмсөх билээ? Тэр тусмаа төмөр махбодтой цагаан хулгана жил гарахад шүү. Энэ улиралд гялалзсан пластик моодонд ороод байгаа болохоор үүнийг ашиглаж ч болох юм.

Ресторанд болох баярын оройн зоог, эсвэл клубт шинэ жил тэмдэглэхээр бол чокертэй мөнгөлөг богино даашинз сонго. Ийм даашинзны нэг давуу тал нь чимэглэл бараг хэрэг болохгүй. Хэт богино даашинзнаас зайлсхийдэг бол шал шүргэсэн даашинз өмсөөрэй. Тэгвэл биеийг тань тодосгоод, өөрийн эрхгүй шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлнэ.

1722-silver-660x990 Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

large_Fustany-fashion-weddings-new-york-bridal-fashion-week-2020-wedding-dress-trends-12 Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

Саарал даашинз: 2019-2020 оны өвлийн улирлын хоёр дахь трэнд нь хилэн материал. Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа хилэн хувцас өмсөж чадахгүй байвал шинэ жилээр боломж гарч ирлээ шүү. Цагаан эсвэл саарал өнгөтэй хилэн даашинз таныг тансаг, дэгжин харагдуулна. Хар саарал өнгөтэй гялтганадаг даашинз ч шинэ жилээр өмсөж болно. Хамгийн гол нь дундаж урттай, урт ханцуйтай байвал илүү чамин гэдгийг санаарай.

luxury-gorgeous-grey-prom-dresses-2020-ball-gown-v-neck-sleeveless-sash-beading-floor-length-long-cascading-ruffles-backless-formal-dresses-800x800 Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

rBVaVl2DM5uAdx6LAAHrqm1DEgo271 Хулгана жилийг ямар даашинзтай угтах вэ?

Эх сурвалж: nv.ua


Шинэ жилийг ямар даашинзтай угтах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.