Бусдыг магтдаг хүнтэй ойр бай. Тэр даруухан, эелдэг байдаг

7622

Магтдаг хүнтэй ойр бай… Муулдаг хүнээс хол яв. Бусдыг муулж доош нь хийх чамд амархан. Өөрийгөө хөгжүүлж өсөж дэвжих нь чамд хэцүү байдаг. Ингэж өөрийгөө өөрчлөх гэж зовж байхаар бусдыг муулж өөртэйгээ адил тэрэгний дугуй гэж тооцох нь чамд хавьгүй амар. Магадгүй би түүнээс илүү гэж мэдрэх нь бүр ч таатай. Ийм хүмүүс өөрөөсөө бусдыг илүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би л мундаг нь гэж бүхний эхэнд өөрийгөө тавихыг хүсдэг. Онгироо дээрэлхүү бусдыг хүндлэхгүй үл тоосон хандлагтай байдаг. Бас зусарч хуурамч зан гаргадаг. Бусдыг магтваас түүнээс дутуу болчихгээд байдаг болохоор барагтай л бол магтаалын үг амнаасаа унагахгүй. Хэрэв та ийм бол энэ зангаа эртхэн засаарай. Эргэн тойрны хүмүүс чинь чамд дотроо дургүй байгаа шүү. Ийм биш бол тийм хүнээс харин аль болох холхон байгаарай. Тэр өөрийнхөө эрх ашгийн төлөө юуг ч зольж чадна шүү. Бусдыг байнга магтаж явдаг хүн хамгийн гайхалтай. Тэр даруухан эелдэг дөлгөөн байдаг. Бусдын сайхан чанарыг байнга олж харж чадаж байна гэдэг ухаантай байгаагийн шинж. Тэр өөрийнхөөсөө илүү бусдын эрх ашгийг тавьж чаддаг. Ийм л хүн чиний жинхэнэ найз шүү. Түүнтэй аль болох ойрхон байгаарай. Сайн хүн эсэхийг бусдыг бага муулж их магтдагаар нь мэдэж болно. Бусдыг муулахыг биш өөрсөдөө сайжлах тухай л хичээцгээье. Бусдыг муулах дээр биш магтах дээр л илүү төвлөрцгөөе.


Бусдыг магтдаг хүнтэй ойр бай. Тэр даруухан, эелдэг байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.