Шведийн алдарт дуучин Roxette 61 насандаа таалал төгслөө

uhi6nШведийн алдарт рок дуучин Roxette буюу Мари Фредрикссон энэ сарын 9-ний өдөр 61 насандаа таалал төгслөө.

Тэрбээр 1980, 1990-ээд онд ”Listen to Your Heart”, “It Must Have Been Love” зэрэг дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан.

Хоёр хүүхдийн эх тэрээр 2002 онд анх тархины хорт хавдартай болсноо зарлаж, уран бүтээлээ завсарлаж байв. Хэдэн жилийн дараа дахин тайзанд гарсан ч 2016 онд эмч нарын зөвлөснөөр аялан тоглолтоо зогсоож байжээ.

Дуучны оршуулгыг зөвхөн нөхөр, хоёр хүүхдийнх нь оролцоотой зохион байгуулахаар болсныг Roxette хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Dimberg Jernberg Management компани мэдэгдсэн байна.


Шведийн алдарт дуучин Roxette 61 насандаа таалал төгслөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.