2023-06-02 00:40
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Хамгийн муу шийдэл заримдаа хамгийн сайн шийдвэр байдаг

munkhzul munkhzul
2019-12-13
0 0
150

4talied4jhpk10oed7vilgc6ua

Надад зүрхнээсээ хайрладаг нэгэн залуу байсан юм. Хэдийгээр олон жилийн өмнө бид үерхэж байсан ч тухайн үед хэн хэн нь насанд хүрсэн, ялангуяа тэр маань аль хэдийн эхнэр авахад бэлэн болчихсон, эр хүний ид хав нь дөнгөж амтагдаад буй сайхан залуу байлаа.

Гэтэл би их сургуулийн төгсөх анги, ажил болон мөнгөний талаарх туршлага дутмаг, сексийн талаар онолоос гадуурх мэдлэггүй жинхэнэ “түүхийгээрээ” амьтан байв. Магадгүй тийм л учраас надаас бүх талаараа илүү түүнийг тэгтлээ их хайрласан байх. Бүр салахаар шийдсэнийг нь сонсоод ч үзэн ядаж, муугаар бодохын оронд түүнийг өөдгүйгээр нь дуудсан найз нарынхаа өөдөөс сөрөн зогсож, байдаг чадлаараа өмөөрч байв. Тэр намайг “Сайн залууд өөрийгөө зориулаарай” гэж хэлсэн юм л даа.

Харин би “Бүх залуус салахын тулд ийм худал шалтаг зохиож хэлдэг. Надад үнэнээ хэлсэнгүй” гэсэн оньсоготой үлдчихсэн юм. Бидний тийм хүчтэй холбоог салгах энгийн биш, ямар нэгэн гүн, нууц зүйл л гарцаагүй байх ёстой гэж бодсоор л байлаа.

Түүнээс хойш хэчнээн жил өнгөрч, бүр жинхэнэ хайртайгаа учирсан ч өнөөх шалтгаан нь юу байсан юм бол гэсэн томоос том асуултын тэмдэг дотор минь байсаар л байв. Ямар ч шалтгаан байсан, “Намайг уучлаарай” гээд түүнийг эргээд ирсэн ч эргэж буцахгүйгээ мэдэж байвч тухайн үед яагаад хаягдсан, юун дээр алдсан гэдгээ л хамгийн ихээр мэдэхийг хүсч байлаа. Хүссэн юм хүзүү ороодог нь яахын аргагүй үнэн шүү.

Утасны цаанаас хоолойг нь сонсоод би өөрийгөө чимхмээр болов. Надаас салсныхаа дараа Англи явж сурчихаад ирсэн гэнэ. Амьдралд нь хэд хэдэн том зүйл болсон, уулзмаар байгаагаа ч илэрхийлж байна. Гэвч эхний удаа татгалзмаар санагдан “Үгүй” гээд гүрийчихэв. Харин дараа нь, хэдхэн хоногийн хойно өөрөө би түүнээс бүгдийг асуусан юм.

– “Надаас анх яагаад салъя гэж бодсоноо санаж байна уу?”
– “Бид хамтдаа байх үед чи ирээдүйн талаар огт ярьдаггүй, боддоггүй байсан. Унтахыг ч хүсдэггүй, цаашдаа яах талаар боддог ч үгүй, зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг байсан. Тэгээд л энэ харилцаа чиний хувьд тийм ч онцгой биш болохыг мэдэрсэн юм. Чи надад хайртай гэсэн бодолдоо л илүү итгэчихсэн байсан”
– “Чи надад санагддаг шиг тийм дурсамжийг би чамд бүтээж өгч чадсан болов уу? Ядаж намайг сайнаар дурсдаг уу?”
– “Хэрвээ би чамайг сайнаар дурсахааргүй байсан бол хэзээ ч тэгж орхихгүй байсан. Тэр их боломжууд байхад унтаад, охин биеийг чинь авч болох байсан ч чамайг сайн залууд бүх зүйлээ зориулаад бардам, үнэнч амьдраасай гэж хүссэн”

Өнөөх оньсого, хэчнээн жил гайхшийг минь төрүүлж ирсэн тааврын маань хариу энэ. Ийм л энгийн, өөрөө жаахан ухаад бодвол ойлгох ч амнаас нь сонсохгүй л бол итгэмээргүй үгс. Гэвч цорын ганц үнэн нь хэрэв би салахдаа ийм үг сонссон бол хэзээ ч түүнд итгэхгүй байсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бид дурлахаараа түүнээс өөр ертөнц ахиад байгаа гэдгийг мартталаа дээш тэнгэрт нисч орхидог. Хэн нэгэн намайг буулгахыг оролдох юм бол уурлана, муухай аашилна, бүр уйлна. Гэвч цаг хугацааг алгасаад харахад заримдаа хамгийн муу шийдэл амьдралын хамгийн сайн шийдвэрүүдийн нэг болдог аж. Хайртай хүндээ хаягдана гэдэг хамгийн бүтэлгүй, унхиагүй явдал байж болох ч магадгүй энэ чиний амьдралыг засах, зөв хүнтэйгээ учрах, аз жаргалаа олох түлхүүр ч байх юм билүү? Чин сэтгэлээр зүтгэж ирсэн ажлаасаа халагдана, тухтай байрнаасаа хагацаж хашаа байшинд очно, олон жил эдэлсэн угаалгын машиныг нэг л өдөр хүүхэд чинь эвдэнэ гээд яг одоогийн мөчид байж болмооргүй, онцгүй үйл явдлууд ирээдүйн хамгийн сайн шийдвэр болж өөрчлөгдөх ч юм билүү?

Одоо хариултыг нь бат итгэлтэйгээр хэлж чадахгүй байсан ч болно оо. Угаас амьдрал чамайг болсон гэж үзсэн үедээ, үүнийг сонсвол ойлгохоор насанд хүрсэн гэж бодсон цагтаа л хариултыг нь хадгалж хадгалж байгаад илгээдэг юм билээ. Тиймээс одоо шаналж уйлахаа больсон нь дээр юм биш үү.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/
Видео мэдээ

Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба дархлаажуулалт/

munkhzul
2023-05-26
Сормуусаа зөв будах 6 дүрэм
Гоо сайхан

Сормуусаа зөв будах 6 дүрэм

munkhzul
2023-05-23
“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”
Зөвлөгөө

“Хойд аав болгон хүчирхийлэгч биш”

munkhzul
2023-05-19
Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй
Зөвлөгөө

Айраг эхийн сүүтэй адил шим тэжээлтэй

munkhzul
2023-05-19
Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг
Зөвлөгөө

Өглөөний цай уулгүй гарснаар ​​зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг

munkhzul
2023-05-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
0

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна....

Цааш унших
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

2023-05-31

Санал болгож байна

Сүнсний баяраар ямарч дүрд хувирч болно
Өнөөдрийн онцлох

Сүнсний баяраар ямарч дүрд хувирч болно

2014-10-31
Мэдээ

Best Attractive Chat Rooms & Sex Chat Sites

2022-08-05
Хүүхнүүд сексээс илүүтэйгээр мөнгө боддог
Мэдээ

Хүүхнүүд сексээс илүүтэйгээр мөнгө боддог

2019-08-16
BATUH feat HANNA: “Бороо” дууны клип
Видео мэдээ

BATUH feat HANNA: “Бороо” дууны клип

2014-06-30
Орон орны будаатай амтат хоолны жор
Хоолны жор

Орон орны будаатай амтат хоолны жор

2018-10-13
Шинэ жилийн баяртаа хэрхэн нүүрээ будах вэ /бичлэг-1/
Видео мэдээ

Шинэ жилийн баяртаа хэрхэн нүүрээ будах вэ /бичлэг-1/

2016-11-23
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In