“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаа өнөөдрийн байдлаар нилээд дээгүүрч бичигдэж байна. Түүний танилцуулга видеог 153000 хүн үзэж, нийт үзэлтийн тоогоор хоёрдугаар байрт явж байна. Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж буй тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож буй.
М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байгаа. Мөн олон нийтийн санал асуулгаар ч дээгүүр эрэмбэлэгдэж байгаа юм. Тэгвэл www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсчээ.