Нэрээ нууцалсан захиа

1О.мэнд би өөрийнхөө амьдралыг бичих гэсэн юмаа.Жоохон урт шүү би 21 хүрэх гэж яваа бүсгүй нөхөр маань 30тай хүмүүс насны зөрүүг
Сонсоод гайхах нь гайхдаг л юм.Бид хоёр дундаасаа жил дараалалсан 2 жоохонтой.
Ер нь бүсгүйчүүдээ охидуудаа дүү нараа эгч нараа эрт хүнтэй сууж хүүхэд гаргах гэж яаарсаний зөв гэж нэгээхээн ч үгүй юм байна.Би хоёр хүүхэдтэй болсоны дараа энэ зүйлийг маш ихээр ойлгож байна.Яагаад алдсан үедээ харамсаж ойлгож ухаардаг юм болоо?Хосууд яаахавдээ эхэндээ хайртай дуртай салахгүй хагацахгүй хувирахгүй үүрд л гэдэг.Тэрийг нь эмэгтэй хүн ялангуяа үүрд гэж хүлээж авж итгэдэг.Яаг амьдрал дээр гараад хүүхэдтэй болоод ирсэн хүссэн амьдрал хүссэн хүн нь ихэнхдээ биш болж таардаг.Заа яаахав гээд шүд зуугаад элэг бүтэн хүүхдүүдээ хойд аавын/ээжийн царай харуулалгүй өсгөе гээд тэвчинэ өөрчлөгдөхийг хүлээнэ эр хүнийг.Гэвч улам сул дорой болоод энэ амьдралаа өөрийгөө өөрчлөж чадахгүй гацаад сөхөрсөн мэт л байна .Мэргэжил боловсрол ажил төрөлтөй болоод нийгэмд тодорхой байр сууртай санхүүгийн жаахан ч гэсэн эрх чөлөөтэй өөрийгөө танин мэдэж гүйцэд боловсорсны дараа бас гадаад дотоод явж галуу шувууны мах идэж өөр,өөр эрэгтэй хүмүүстэй болзож сонжиж харьцуулж тэр дундаас заяаныхаа ханийг сонгомоор юм байна.хүмүүс хүүхдийг хөөрхөн сайхан гоё гэдэг энэ мэдээж үнэн азжаргалыг бэлэглэгч амьдралын утга учир.Гэвч хэн нь ч хүүхэдтэй болоод юу алдах юу болох аав ээж ямар болох үүрэг хариуцлага юу вээ ?гэдгийг хэлж өгдөггүй.Тэглээ гээд би хоёр хүүхдээ үгүйсгэж байгаа юм биш шүү.Бодит байдал ийм л байна.Ажилгүй мөнгөгүй боловсролгүй үс нь сэгсийсэн бүдүүн хоёр хүүхдээ тэвэрсэн ээж бичлээ.Ер нь салалт хамгийн зөв шийдвэр мөн үү??


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Нэрээ нууцалсан захиа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.