Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр А.Меркелийг тодруулжээ

1576211128_5df30af34b9f3

Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 9 дэх жилээ дараалан тэргүүлжээ.

Энэ жагсаалтын хоёрдугаар байрт Европын төв банкны дарга Кристин Лагард, гуравдугаар байрт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар оржээ. Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, АНУ-ын автомашины корпорацийн Ерөнхийлөгч “General Motors” Мэри Барра, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн гэргий, буяны үйлстэн Мелинда Гейтс, ”Fidelity Investments” санхүүгийн корпорацийн тэргүүн Абигейл Жонсон, Испанийн “Santander” банкны захирлуудын зөвлөлийн дарга Ана Ботин,  ”IBM” корпорацийн Ерөнхийлөгч Жинни Рометти, “Lockheed Martin” компанийн Ерөнхийлөгч Мэрилин Хьюсон нар дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан байна.


Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр А.Меркелийг тодруулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.