Дэлхийн Мисс тэмцээнд Ямайкийн гоо бүсгүй Тони Ань Синг түрүүллээ

Их Британий нийслэл Лондон хотноо өнгөрсөн үдэш явагдсан Дэлхийн Мисс тэмцээнд Ямайкийн гоо бүсгүй Тони Ань Синг түрүүллээ. Авьяаслаг мисс шалгаруулалтанд өнгөлсөн тэрбээр домогт дива Уйтни Хьюстоны “I Have Nothing” дууг тэмцээний тайзан дээрээс амьдаар маш гоё дуулсан билээ.

Энэ жил 23 настай Тони Ань нь 9 настай байхдаа АНУ-д шилжин суурьшиж, улмаар Флоридагийн их сургуулийг дүүргэсэн юм. Сэтгэл судлалын мэргэжилтэй мисс бүсгүйн биеийн өндөр нь 167 см бөгөөд эрч хүч дүүрэн, нүдээрээ гэрэлтсэн түүнийг түрүүлэхэд бусад оролцогчид ч гэсэн ихээхэн баярлаж байв.

Ямайкийн мисс бүсгүй Тони “Дэлхийн мисс” тэмцээнд түрүүлснээр улсынхаа түүхэнд 4 дэх ялагч болон бичигдэж байна. Мөн 2001 оноос хойш анх удаа Дэлхийн Мисс тэмцээнд өнгөт арьст мисс бүсгүй түрүүллээ.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

TAC.mn


Дэлхийн Мисс тэмцээнд Ямайкийн гоо бүсгүй Тони Ань Синг түрүүллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.