Даашинзаа өөрөө урлая

Олон төрлийн хувцсууд байхад яагаад заавал даашинзыг онцлосон юм бэ, гэж үү? Учир нь бүсгүйчүүд даашинз өмссөн үедээ л өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн, гоо сайхны охь гэдгээ мэдэрдэг шүү дээ. Шинэ жил, хурим найр, баяр ёслол төдийгүй энгийн өдөр ч гэсэн даашинзтай эмэгтэй л хамгийн сайхан харагддаг. Бас өөрсдөө хийхэд тийм ч хэцүү биш.

1.Цамцаар хийх даашинз
2 ширхэг ижилхэн том хэмжээтэй эрэгтэй цамц ав.

2. Хоёулангийх нь хайнцуйг ханзалж аваарай.

3. Нэг цамцаа цээжиндээ тааруулж хоёр талаас нь хасна. Ингэхийн тулд голоор нь нугалж тавьж байгаад зурган дээрх шиг майкаа тавьж байгаад доод болон хажуу талаасаа ижил хэмжээний зайтайгаар зурна.

4. Зурсныхаа дагуу хайчилснаар зурган дээрх шиг болох ёстой.

5. Харин хоёр дахь цамц маань доор нь байрлах учир эхний цамцнаас 2см өргөн хэрнээ ижил хэлбэртэйгээр хайчлаарай.

6. Яг ингэж харагдах ёстой шүү.

7. Одоо ханцуйгаа ашиглан халаасаа хийцгээе. Доод хэсэгт орох том цамцны ханцуй байсан хэсэгтэй ижил хэмжиж тасласан ханцуйнаас халаас болж болох хэсгийг хайчилж авна.

8. Үүнийгээ хооронд нь нийлүүлж оён халаас болгох юм.

9. Одоо харин дээд талын ханцуйг хийе. Зурган дээрх шиг тавьж үзэж байгаад ханцуйнаасаа илүү гараад байгаа хэсгийг хайчилж авна.

10. Нийлүүлж оёход бэлэн болгоно. Яг зурган дээрх шиг.

11. Халаас ийм болох ёстой.

12. Харин ханцуй маань ийм болно.

13. Харин одоо дээд доод цамцаа нийлүүлж, хоёр талыг нь нийлүүлж оёорой.

14. Ийм л болох юм шүү дээ.

15.Алтан хараацайтай хар даашинз /Miu Miu/
Хар даашинз, алтлаг пластик, цавуу, харандаа хайч, цаас зэрэг зүйлс чамд хэрэг болно.

16. Цаасан дээр хараацай зураад хайчил.

17. Хайчилсан цаасан хараацайн дээрээ цавуу түрхээд пластикаа зурган дээрх шиг тойруулж битүү наагаад хараацай маань бэлэн болно.

18. Үүнийгээ зурган дээрх маягаа хар даашинзан дээрээ оёж тогтоогоод л болчихлоо.

19. Чимэглэсэн даашинзаа ингэж хослуулж болно.

20.Хар торон гэрэлтдэг даашинз
Зураг дээрх шиг уйтгартай хар даашинзыг трэнди болгох аргыг зааж өгье.

21. Утас зүү, хайч, тогтоогч зүү, хар даашинзууд чинь чамд хэрэг болно.

22. Эхлээд хормойноос нь хасч богиносгоно.

23. Энгэрийг нь бас ханзла.

24. Тэгээд энгэр хэсгийнх нь дотрыг салгаж аваарай.

25. Буцаагаад ирмэгийг нь дотор тийшээ нугалж оёх хэрэгтэй.

26. Биедээ тааруулаад тааль гаргаж оёорой.

27. Ингээд л болчихлоо.

28.Мөргүй эрээн даашинз
Суудлын эсвэл орны бүтээлэгт ашигладаг хатуу материал байдаг даа. Тийм материалаас 4 ширхэгийг аваарай.

29. Хоёр хоёроор нь хөндлөн нийлүүлж оёод нэг дээр нь урт цахилгаан тогтоо.

30. Үүнийгээ оёдлын машинаар оёорой.

31. Оёсныхоо дараа арын хэсгийг хачилж салга.

32. Хоёр хэсгээ давхарлаж байгаад дээр нь өөрийнхөө даашинзыг тавьж байгаад зур.

33. Зурсныхаа дагуу оёно.

34. Ирмэг хэсгийг нь хайчилж аваарай.

35. За ингээд болчихлоо.

36. Амархан байгаа биз дээ? Амжилт хүсье.

Даашинзаа өөрөө урлая
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.