Оросын тачаангуй бүсгүйчүүдийг загвар өмсөгч Ирина Шейк тэргүүлэв

Оросын “Максим”сэтгүүл улсынхаа хамгийн тачаангуй 100 бүсгүйг нэрлэсэн байна.Уг жагсаалтыг уншигчид болон мэргэжилтнүүдийн санал асуулгаар шалгаруулжээ.
1.Ирина Шейк
Загвар өмсөгч бүсгүй уг жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлж буй нь энэ.Үүнд гайхаад байх зүйл огт үгүй.Учир нь түүний гоо үзэсгэлэнг дан төрөлх орон нь бус дэлхий нийт мэдэх билээ.
2.Любовь Новикова-Аксёнова
Нэгдүгээр байр эзлэхэд ёстой хуруу л дутав.Дашрамд дурдахад санал асуулгын дүнд огтхон ч сэтгэл хангалуун бус байсан жүжигчин бүсгүй бүгд л өөр өөрийнхөөрөө өвөрмөц байдаг тул харьцуулах шаардлагагүй гэж үздэг нэгэн.
3.Ольга Серябкина
Продюсер Максим Фадеевийн муза,”Серебро”хамтлагийн  гишүүн асан түүнийг уншигчид нэгдүгээрт,мэргэжилтнүүд дөнгөж аравт оруулав.
4.Виктория Одинцова
26 настай загвар өмсөгч тэрээр хамгийн загварлаг,алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд гарч,эрчүүлийн анхаарлын төвд байнга шахуу байдаг юм.
5.Яна Кошкина
Жүжигчин залуухан бүсгүй дэлгэцийн уран бүтээлд хүч сориод удаагүй ч үзэгчдийг тэр тусмаа эрчүүдийг тэр дор нь байлдан дагуулаад байна.
6.Елена Темникова
“Фабрика Звёзд”төсөл болон “Серебро”хамтлагт орсныхоо дараа алдаршсан дуучин маань одоо охиноо өсгөхийн сацуу бие даасан уран бүтээл хийж,загварын сэтгүүлийн нүүрийг чимж буй.
7.Вера Брежнева
“Максим”сэтгүүлийн нүүрэнд гарч,Оросын хамгийн секси эмэгтэйчүүдийн тоонд хэдэнтээ орсон дуучин бүсгүй 2019 онд байр сууриа алдаж,хоёрдугаар байраас долоо руу уналаа.
8.Настя Каменских
Потантай дуэт дуулж алдаршсан тэрээр үзэгчдийн саналаар наймд эрэмбэлэгдэв.
9.Юлия Франц
“Универ”телевизийн цуврал,”Гоголь.Вий”кино-
ны ачаар олны танил болсон жүжигчин маань өмнөх жилийнхээс даруй 16 байраар урагшилжээ.
10.Екатерина Кищук
“Серебро”хамтлагийн гишүүн асан тэрээр шилдэг аравт шинээр орж ирсэн цорын ганц бүсгүй юм.

Оросын тачаангуй бүсгүйчүүдийг загвар өмсөгч Ирина Шейк тэргүүлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.