2023-03-28 19:38
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Нийгэм

Сүрдүүлгэн дор нуугдсан далд тарчлаан

munkhzul munkhzul
2019-12-26
0 0
20

-429168870932316771_900_x_1128

  • Вьетнамд бага насны маш олон хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмсэлж буйг эсэргүүцэн Shine Academy болон залуу зурагчин Да Миү нарын “Жирэмсэн хүүхдүүд” зохиомжит фото зургийн аяны бүтээлээс энд ашиглав
  • Казакстан л гэхэд бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтнүүдийг тайган болгодог боллоо
  • Насны бүлгээр нь авч үзвэл 6-10 настай хохирогчдын 4.1 хувь, 11-14 настай хохирогчдын 15.3 хувь, 15-17 настай хохирогчдын 22.6 хувь нь тухайн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн байна
  • Тоо баримт сөхвөл зөвхөн энэ оны эхний байдлаар 6-17 насны 69 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Хөдөөгийн малчин эр найман настай охиноо хонинд явуулчихаад араас нь очиж хүчинддэг байсан нь тогтоогджээ. Дүү нь энэ хэргийг мэдэж ээждээ хэлснээр хүчингийн гэмт хэрэг илэрч, удаа дараагийн үйлдлийн хохирогч болсон охин аврагдсан юм. Хохирогч төрсөн эцэгтээ удаа дараа хүчиндүүлсэн нь тогтоогдсон байна 
  • Хохирогч охидын дийлэнх нь хойт эцэг эхтэй, өргөмөл, хэвийн бус орчинд өсөж, торниж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн эх, эцгээ тэвчдэггүй, үзэн яддаг, таагүй харилцаатай хүүхдүүд байсан байна. Түүнчлэн 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан нь илэрчээ

Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох хүчгүй төртэй улс ямар эмгэнэлтэй юм бэ. Нялх балчруудаа өдөр бүр л харгис донтнуудын золиос болгосоор. Саяхан 13 настай охин төрж, хүүхдийг нь өргүүлэх гэж буй талаар мэдээ чих дэлсэж, охин үртэй ээж бүхний зүрхийг хөндүүрлүүлж байна. Түүн шиг олон охин хүчингийн гэмт хэргийн золиос болж байна. Тоо баримт сөхвөл зөвхөн энэ оны байдлаар 6-17 насны 69 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Хөдөөгийн малчин эр найман настай охиноо хонинд явуулчихаад араас нь очиж хүчинддэг байсан нь тогтоогджээ. Дүү нь энэ хэргийг мэдэж ээждээ хэлснээр хүчингийн гэмт хэрэг илэрч, удаа дараагийн үйлдлийн хохирогч болсон охин аврагдсан юм. Хохирогч төрсөн эцэгтээ удаа дараа хүчиндүүлсэн нь тогтоогдсон байна. Мөн 16 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлэхийг завдсан, 14 настай охиныг эгчийнх нь найз залуу хүчирхийлсэн, зургаан настай охиныг аав, ээжийнх нь найз хүчиндэхийг завдсан гэх мэт аймшигт хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчид жирэмсэлсэн тохиолдол ч эмнэлгийн байгууллагад бүртгэгдээд байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникт л гэхэд өнгөрсөн жил жирэмсэлсэн 95 хүүхэд ханджээ. Түүнчлэн үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20 хүрээгүй хүүхэд эзэлж байгаа нь дэндүү харамсмаар. Мөн хохирогч хүүхдүүдийг насны бүлгээр нь судалж үзэхэд 6-10 настай хохирогчдын 4.1 хувь, 11-14 настай хохирогчдын 15.3 хувь, 15-17 настай хохирогчдын 22.6 хувь нь тухайн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн байна. Монголын ирээдүй болсон цэцэг шиг охид ийн хүчингийн гэмт хэргийн хохирогч болж байна. Хүчингийн гэмт хэрэгт өртсөн хүүхэд насан туршийн хохирогч байдаг гэдгийг сэтгэлзүйчид хэлж байгаа юм. Ийм жигшүүрт гэмт хэргийн золиос болсон хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх газар өнөөдөр алга. УПЕГ-аас хийсэн судалгаанд дурдсанаар хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох үзлэг шинжилгээнд бүрэн хамруулсан боловч сэтгэлзүйн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ хангалтгүй байдаг аж. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн 87.2 хувь нь сэтгэл зүйн үйлчилгээ авч чаддаггүй байна. Ийм байдлаас болоод эмгэгтэй болсон тохиолдол ч бүртгэгджээ. Тодруулбал, хүчирхийллийн улмаас хохирогчдын 53.6 хувийнх нь сэтгэл санааны байдал хэвийн бус, тогтворгүй болж, 0.8 хувь нь сэтгэцийн эмгэг, өөрчлөлттэй болжээ. Хохирогчдын 9.2 хувь нь заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг бэлгийн замын халдварт өвчний халдвар авсан байна. Тэдгээрээс 2-5 настай гурван хүүхэд заг хүйтэн, 6-10 насны есөн хүүхэд заг хүйтэн, хоёр хүүхэд тэмбүү, нэг хүүхэд трихомониаз, 11-14 настай өсвөр насны дөрвөн хүүхэд заг хүйтэн, тэмбүү, 15-17 насны хоёр хүүхэд заг хүйтэн тусчээ.

Хүчингийн хэрэг үйлдэгчдэд оноодог ял зөөлдөж байна

Уг нь төр, засаг, цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тууштай тэмцэх ёстой. Сүүлийн арваад жилд хүчингийн гэмт хэргийн гаралт өссөн нь нууц биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үргэлж л хөндөж ирсэн. Гэвч төр засаг, хүүхдийн байгууллага нь хүчирхийллээс хамгаалах талаар дорвитой ажил хийхгүй байна. Төрийн бус байгууллагууд, сайн дурынхан л дуу хоолойгоо гаргадаг. Дэлхийн бусад улс орнуудад хүчингийн гэмт хэргийн ялын бодлогыг улам чангатгаж байна. Казакстан л гэхэд бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтнүүдийг тайган болгодог боллоо. Ингэхдээ бэлгийн дур хүслийг нь үгүй болгодог тариа тарьж шийтгэдэг юм байна. Учир нь нэг удаа ийм гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэл эдэлснийхээ дараа ч дахин хүчингийн гэмт хэрэг үйлдэх нь түгээмэл байна. Тиймээс бэлгийн дур хүслийг нь байхгүй болгох арга хэмжээ авч мөн хуулийн дагуу ял эдлүүлж шийтгэдэг болмоор байна. Уг нь цаазын ялгүй улс орон болоогүй бол хүчингийн гэмт хэрэгтнүүдэд амийг нь тасалдаг ял л хамгийн тохирохоор байсан юм. Цагдаагийн байгууллагынхан хүчингийн гэмт хэрэг үйлдэгчид эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэж хэлж байгаа. Эрүүгийн шинэчлэн найруулсан хуульд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, үйлдэхийг завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж буй аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхэд буюу 14-өөс доош насны хүүхэд хүчиндэж хохироосон бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорьж шийтгэнэ” гэж заажээ. Харин 14-18 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 2-8 жил хорьж шийтгэдэг юм байна.

Хүүхдийн сэтгэл санааны хохирлыг хэзээ ч үнэлж байгаагүй
Хүүхэд бие махбодоороо хохироод зогсохгүй сэтгэл санааны гүн хямралд ордог. Хүчингийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүд айдастай, хүнээс үргэлж цочдог гээд урт хугацаанд трауматай үлддэг. Тэгтэл энэ бүх хохирлыг яаж үнэлдэг вэ гэх асуултад хариулт олдсонгүй. Яагаад гэвэл энэ хохирлыг хэзээ ч үнэлж ялын бодлогод тусгаж байгаагүй. Гэмт хэргийн хохирогч охид ердөө өршөөлгүй нийгмийн золиос болж байна. Өнөөдрийн хүчингийн гэмт хэргийн хохирогчид бол 2030, 2040 онд энэ улсын хөгжилд хувь нэмрээ оруулах үнэ цэнтэй иргэд нь юм шүү дээ. Гэвч өнөөөдөр тэднийг гэмт хэргийн бай болгож, үзэн ядалт, айдаст автуулж байна. Хуулийн байгууллагаас явуулсан судалгаагаар хохирогчдын 19.2 хувь нь хойд эцэгтээ, 15.2 хувь нь зүс таних нэгэнд, 14.4 хувь нь хөршийнхөө хүнд 13.2 нь авга болон үеэлдээ 5.2 нь хүргэн ахдаа хүчиндүүлжээ. Хохирогч охидын дийлэнх нь хойд эцэг эхтэй, өргөмөл, хэвийн бус орчинд өсөж, торниж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн эх, эцгээ тэвчдэггүй, үзэн яддаг, таагүй харилцаатай хүүхдүүд байсан байна. Түүнчлэн 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан нь илэрчээ. Нийгмийг цочроосон гэмт хэргийн гаралт өндөр байгаа нь гэр бүлийн бодлоготой бас холбоотой. Тухайн нийгмийн байдлаас болоод тэр цаг үед төрсөн хүүхдүүд гэмт хэрэг хийх нь элбэг байгаа хандлага ч судлаачид анзаарагджээ. Тодруулбал, 1990 оны шилжилтийн үед төрсөн залуусын гэр бүл тогтворгүй байх хандлагатай байдаг. Гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр, хүнийг хайрлах сэтгэл төлөвшөөгүй байдаг гэсэн судалгаа байна. Охидын хүчирхийлэлд өртөж буй асуудлыг байнга л сөхдөг. Гэвч төрийн нүд чих сохорсон хэвээр. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүд энэ асуудлыг анхааралдаа авч дуу хоолойгоо өргөдөг болоосой. Монголын ирээдүй гэмт хэргийн хохирогч болж, бяцхан зүрхнүүд хойд эцэг, авга, нагац ахынхаа сүрдүүлгэнд тарчилж байна.

Б.Гандолгор
ЗГМ
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай
Мэдээ

VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

munkhzul
2023-03-28
Хохирогч:”Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж тархины хагалгаа хийлгэхээр болсон
Видео мэдээ

Хохирогч:”Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж тархины хагалгаа хийлгэхээр болсон

munkhzul
2023-03-27
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна
Мэдээ

ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна

munkhzul
2023-03-24
Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?
Видео мэдээ

Та гар утсаа бусдад өгч ашиглуулдаг уу?

khulan
2023-03-23
Өсвөр насны охид өндрөөс унаж амиа ХОРЛОХ ШАЛТГААН юу байв
Мэдээ

Өсвөр насны охид өндрөөс унаж амиа ХОРЛОХ ШАЛТГААН юу байв

munkhzul
2023-03-23

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ
Оддын амьдрал

Лиса төрсөн өдрөө Филиппиний тайзнаа шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэжээ

munkhzul
2023-03-28
0

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлагийн хамгийн залуу гишүүн Лиса төрсөн өдрөө Филиппинд улсад үргэлжилж буй "BORN PINK" дэлхийн аялан тоглолтын үеэр тэмдэглэж хамтлагийнхаа...

Цааш унших
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

2023-03-28
Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн Г.Тэнүүн-Эрдэнэ шилдэг эрэгтэй жүжигний шагнал хүртжээ

2023-03-28
Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

Gucci 43,000 ам.долларын баавгайны хэлбэртэй цүнх гаргажээ

2023-03-28
Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

Жүжигчин Жан Хёгийн өөрчлөлт

2023-03-28

Санал болгож байна

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ БОЛ МАГТААЛ
Зөвлөгөө

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ БОЛ МАГТААЛ

2019-02-20
Унжсан гүзээндээ баяртай гэж хэлцгээе
Зөвлөгөө

Унжсан гүзээндээ баяртай гэж хэлцгээе

2015-11-26
Ороолтоо зүүх дэгжин аргууд
Загвар

Ороолтоо зүүх дэгжин аргууд

2012-02-03
Жо Дэвис: NBA-д тоглохыг одоо ч гэсэн мөрөөддөг
Оддын амьдрал

Жо Дэвис: NBA-д тоглохыг одоо ч гэсэн мөрөөддөг

2014-02-04
Үс их хэмжээгээр унаж буй шалтгааныг олж, эмчлэх шаардлагатай
Зөвлөгөө

Үс их хэмжээгээр унаж буй шалтгааныг олж, эмчлэх шаардлагатай

2015-04-13
Хүүхний “том хөх” хэрүүлийн алим болох гэж
Өнөөдрийн онцлох

Хүүхний “том хөх” хэрүүлийн алим болох гэж

2015-03-26
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In